Бага насны хүүхдийг гижигдэх нь тэдэнд сөрөг нөлөөтэй байдаг. Бидний ихэнх нь үүнийг сонсоод дургүйцэх хэдий ч судалгаагаар гижигдүүлсэн хүмүүсийн зөвхөн 32 хувь нь л таатай санагддаг, 32 хувь нь хэвийн, үлдсэн 36 хувьд нь дүргүй гэж гарсан байдаг.
Бид бүгд л бага байхдаа хэн нэгнээр гижигдүүлж өссөн. Энэ нь хэвийн үзэгдэл мэтээр л хүлээж авдаг байсан. Гэвч энэ нь тийм биш юм.
Хүүхдийг зөвхөн инээж хөхөрч байгаагаар нь түүнийг гижигдэхэд дуртай байна гэж ойлгох нь буруу юм. Ялангуяа их гижигтэй хүүхдүүд дургүй байсан ч инээхээ больж чаддаггүй. Тэдний өөрийн эрхгүй инээх рефлекс нь эцэг эхчүүдэд дуртай байна хэмээн буруу ойлголт төрүүлдэг байна.
1997 онд Калифорнийн их сургуульд хийгдсэн судалгаагаар гижигдэх үед төрдөг инээх мэдрэмж, инээдтэй түүх, онигоонд инээхэд төрж буй аз жаргалтай мэдрэмжээс тэс өөр зүйл болохыг тогтоожээ. Нэг ёсондоо ингэж хүчээр инээсэн тохиолдолд аз жаргалын даавар ялгарахгүй.
Гижигдэлт нь хүүхдийг зогсолтгүйгээр инээхэд хүргэдэг. Ингэснээр хүүхэд хэвийн амьсгалахаа больж, хэцүү байна гэдгээ хэлж чадахааргүй болтол инээдэг байна.