Industrial Innovation Token гэдэг нь Аж үйлдвэржилт дээр суурилсан Инновацын Цахим Хувьцаа гэсэн утгатай үг юм.
- Industrial – Үйлдвэржилт
- Innovation – Хэрхэн хийхийг мэдэх
- Token – Гинжин хэлхээн мэдээллийн сан дээр суурилсан дижитал хувьцаа эсвэл “цахим хясаа” гэж нэрлэж болно.
Инновац гэдэг нэршил нь In Know Action буюу Үйл Ажиллагааг Мэдэх гэсэн утгатай Англи үгнээс гаралтай. Англичууд аж үйлдвэрлэлийн системийг бүтцийг түвшинд аль 1850-аад оны тэртээд байгуулаад эхэлчихсэн байжээ. Ингэхдээ Англичууд cluster буюу хэсэгчилсэн дамжлагаm үйлдвэржилтийг бүтээж эхэлснээр тухайн цаг үедээ аж үйлдвэрийн 2-р хувьсгалыг дэлхий дахинд тэргүүлэн байгуулж байв. Улмаар 1950-аад оныг хүртэл Англичууд нь өөрсдийн аж үйлдвэржилт дээр суурилсан хөгжлийг даян дэлхийд тунхаглаж чадсан үндэстэн юм.
Энэ хөгжил нь ердөө л Англи хүмүүсийн “in know action” буюу Монголоор бол “үйл ажиллагааг мэдэх” гэсэн шинжлэх ухаанч ба оюунлаг сэтгэлгээ дээр суурилсан үйлдвэрчин анги давхаргын бүтээн байгуулалтаас бий болж байсан.
Үйл ажиллагааны дарааллыг бүртгэж, судалгаа тооцоолол дээр суурилсан хэсэгчилсэн дамжлагат үйлдвэржилт нь бусдад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнүүдийг богино хугацаанд их хэмжээгээр үйлдвэрлэх бөгөөд улмаар үйлдвэрчин ангиуд өөрсдийн бүтээгдэхүүнүүдээр дотоодын зах зээлийг бүрэн хангахаас гадна, гадаадын зах зээлд нийлүүлэх замаар эдийн засгийн маш их үр ашгийг дотооддоо шингээж чаддаг ухаан юм.
Англичуудын үзэж байснаар ямар ч зүйлийг хүн мэдэхгүй байж болох ба харин мэддэг болохын тулд аливаа хүн бодитоор судлах, суралцах замаар “Хэрхэн хийх”-ийг мэддэг болох гэсэн утгатай “Know how”-ын тухай ойлголтыг анх гаргаж ирсэн байдаг. Энэ нь хүн байгаль дээрээс өөрт хэрэгцээтэй бүх төрлийн эд зүйлсийг бүтээн бий болгох чөлөөт сэтгэлгээний боломжийг Өрнөдөд бий болгосноос гадна Англиас үүссэн сэтгэлгээний энэ хэв маяг нь хүний нийгмийг илүү дээд зэрэглэлд гаргаж ирэхийн зэрэгцээ 20-21-р зуунд дэлхийд танигдсан брэндүүдийг бий болгож чадсан байдаг. Энэ нь алсуураа орчин үеийн хүний нийгмийн хэрэглээг стандартчилсан билээ. Зурагт үзүүлсэн брэнд бүтээгдэхүүнүүд нь бүгд Англи ба барууны улс орнуудаас гаралтай.
Аж үйлдвэржилтээс их хэмжээний ашиг олно гэдэг нь заавал бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх албагүй бөгөөд чанартай цөөн төрлийн бүтээгдэхүүнүүдэд олон төрлийн инновацыг шингээн бүтээж болдог. Жишээ нь энэ нь гар утас автомашин зэрэг өргөн хэрэглээний бараанууд юм. Гэвч эдгээр нь маш нарийн инновац шингэсэн байдаг учир өнөөдрийн Монгол улсын түвшинд бага зэрэг бэрхшээлтэй. Гэвч энэ бүхнийг бүтээн байгуулах суурь нь аж үйлдвэржилтийн 2-р эрин үеийн оргил болсон гангийн үйлдвэрлэл байдаг.
Англид аж үйлдвэрийн инновацын хувьсгал болоход хамгийн гол нөлөөг үзүүлсэн эрхэм бол Изамбард Кингдом Брюнель юм. Тэрээр Англид гангын үйлдвэрлэлийг бүтээж чадсан гэдгээрээ алдартай нэгэн юм. Учир нь түүний бүтээсэн гангаар Англи улс нь анхны төмөр замуудаа тавьж, автомашин ба усан онгоцнуудыг хийж, зам гүүрээ холбожээ. Англид гангын үйлдвэрлэл сайжрахын хэрээр хувцасны үйлдвэрлэлүүдийн технологиуд дагаад сайжирч байв. Энэ хооронд Английн Баруун Хойд нутгуудад боссон хувцасны үйлдвэрүүд 1850-1950 оны үеийн дэлхий дахиныг хувцасны төрлийн бараа бүтээгдэхүүнүүдээр хангаж байсан нь орчин үеийн Английн суурь эдийн засгийг босгожээ.
Энэ үйл явдалд хамгийн их гар бие оролцсон хүн нь Изамбард Кингдом ба түүний нөхөд болно. Тэрээр Английн анхны ган гүүр болох Клифтоныг 1831 онд эхлүүлж тавьсан гэдгээрээ алдартай. Өнөөдөр 2022 он билээ. Аль 180 орчим жилийн тэртээд Англичуудын бүтээж чадсан аж үйлдвэржилтийн инновацыг 21-р зууны Монголчууд дотооддоо бүтээхэд бүрэн боломжтой болжээ.
Учир нь “Know how” буюу юуг? “Хэрхэн хийх”-ийн тухай ерөнхий бүх мэдлэг интернэтээр дамжин хүн төрөлхтний ертөнцөд ил болсон байна. Харин Монголчууд инновац буюу нэмэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, гадаад зах зээлд гаргахад аливаа компанид шинжээч эрдэмтдийн баг, үйлдвэржилтийн баг, дотоод ба гадаад зах зээлд нийлүүлэгчдийн баг, цахим харилцаа хөгжүүлэлтийн баг, маркетингийн баг гэх мэт төрөл бүрийн бүтцүүд хэрэгтэй боловч хамгийн гол нь итгэл үнэмшлээрээ нэгдсэн олон олон Изамбард Кингдомууд Монгол улсад хэрэгтэй байгаа юм.
Үүний бодит нэгэн жишээ залуу үеийн төлөөлөл нь хөнгөн үйлдвэржилтийн цогц системийг бүтээхээр ажиллаж буй Б.Энхбаяр тэргүүтэй IIT-ийн хамт олон юм. IIT-ын хамт олон Монголдоо анхдагч байдлаар аж үйлдвэржилт дээр суурилсан инновацын бүтээгдэхүүнүүдийг бөсгөсөн шохой, эко барьцалдуулагч, желатин цавууг үйлдвэрлэх замаар бий болгоод байна. “Баргил тех” компанийн хамт олон бөсгөсөн шохой ба эко барьцалдуулагчийн хоёр үйлдвэрийг 2017 оноос бүтээн байгуулсан бөгөөд желатин цавууны үйлдвэр, барилгын хөнгөн материалын үйлдвэрийг бүтээн байгуулахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа учир өөрсдийн хувьцаагаа орчин үеийн “цахим хясаа” буюу Token хэлбэрээр санхүүгийн зах зээлд гаргажээ.
“Token буюу Цахим хясаа” дээр бий болгохоор төлөвлөж байгаа хөнгөн аж үйлдвэржилтийн энэхүү бүтээн байгуулалт нь “Cluster” буюу хэсэгчилсэн дамжлагат таван үйлдвэрийн цогц системийг бүтээх зорилттой ажиллаж байгаа юм. Мөн IIT-ий хамт олон нийт Token эзэмшигчдэдээ сар бүрийн 5-10 хувийн ноогдол ашгийг үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй “Бөсгөсөн шохой” болон “Эко барьцалдуулагч”-ийн үйлдвэрүүдээс гарах ашгаас 100 хувь хуваарилахаар ажиллаж байна. Тиймээс энэ үйл ажиллагаа нь хийсвэр биш ардаа бодит бүтээн байгуулалт ба аж үйлдвэржилттэй “Industrial Innovation Token” буюу аж “Үйлдвэржилт дээр суурилсан өсөн нэмэгдэх Инновацын Цахим хувьцаа” гэж хэлж болох юм.
IIT-ын хамт олон өөрсдийн анхдагч IEO-г 2022.01.09 өдөр www.capex.mn дээр гаргажээ.
“Цахим мөнгө” буюу “Crypto currency” дээр суурилдаг хөрөнгө оруулалтын энэ хэлбэр нь компани ба хөрөнгө оруулагч хоёрын хоорондох холбоог нээлттэй байдлаар хялбаршуулахаас гадна Token эзэмшигчийн цахим хясаанууд нь “Гинжин хамгаалалт” буюу “Block chain” технологиор хамгаалуулж өгсөн байдгаараа найдвартай байдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.iit.mn www.bargiltech.mn сайтуудаас үзнэ үү.