Улсын онцгой комиссын шийдвэр олон ургальч иргэдэд тэр бүр таалагдаад байдаггүй юм билээ. Харин вино, пиво зарах шийдвэрт олон иргэд баярлаж буйгаа илэрхийлсэн байна лээ. Нөгөө талаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан шийдвэр гэхэд хилсдэхгүй юм. Маш олон иргэд apхи олдохгүйн улмаас гар ариутгагч бодис ууж хордсон бүр амь насаа ч алдсан тохиолдол гарсан байдаг.
Хамгийн чанарт муутай “Стандарт” гэдэг apxи 50 мянган төгрөгт хүрч эрчүүдийн “Хүрэн үнээ” гэж өхөөрдөн дууддаг 3 литрийн пиво 25 мянган төгрөг хүрсэн юм билээ. Эрэлт байгаа газар нийлүүлэлт байдаг зарчмаар хөдөө орон нутагт нэрмэл нэрэх гэдэг эртний үйлдвэрлэл дахин сэргэж литр нь 35 мянгаар шуурч захиалагч нь захиалгадаа дарагдаад үйлчлүүлэгч нь сахиад сууж байх вэ дээ.
Үүнээс гадна шагчид интернэтээр захиалга авч нас барсан хүний бичиг баримттайгаар apxины хүргэлт хийгээд хурдан шуурхай зүйл их болов шүү. Хамгийн гайхалттай айл албан газрын гар ариутгагч бодисын спиртыг ялган авдаг технологи төхөөрөмжийг эрдэмтэн докторууд биш энгийн иргэд зохион бүтээсэн байгаа юм.
Мэдээж apxи хориглосон шийдвэр авгай хүүхнүүд баярласан байж таарна. Гэвч эрчүүд apxиа л гудрахгүй бол хэрүүл хийдэг, гэр бүлээ ч дарамталдаг байдал нэмэгдсэн үзүүлэлт байна лээ “Энэ муу новш эрүүлдээ агсам тавиад” гэсэн гомдол цагдаагийн газарт ирсэн байх жишээтэй. Хэрвээ apxи хориглох шийдвэр удах аваас элдэв зүйл уугаад үхэж мэдэх эсвэл шинэ зүйл хийгээд нээлт хийгээд мандаж мэдэх иргэдтэйгээ мэдсэн Засгийн газар вино эмэгтэйчүүдэд, пиво болохоор эрчүүд уухаар зөвшөөрөв бололтой. Төр засгийнхаа шийдвэрийг дагана л гэнэ шүү.