Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу өчигдөр ажлаас нь чөлөөлж, түүний оронд Бурхан шашинтны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг томилсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл шинэ хамба лам томилогдсонтой холбоотойгоор Гандантэгчэнлэн хийдийн зарим албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлж, өөрчлөлт оруулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, санхүүгийн албаны дарга, нягтлан, нярав зэрэг хүмүүсийг шинээр томилсон байна.