Дуучин Э.Минжинсорын “халдлагад өртсөн” гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хэргийг прокуророос хаасан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал,Дуучин Э.Минжинсор өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-ны /2023.04.10/ орой хүчирхийлэлд өртсөн талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн нь олны анхаарлыг татсан. Улмаар энэ нь иргэдийг айдаст автуулж чухам хэн ийм хэрэг хийв, хэрэгтэнг олж тогтоох ёстой гэх байр суурийг иргэд илэрхийлж байсан юм.
Харин тухайн үед дуучин Э.Минжинсор “Хэргийн учрыг олсон” хэмээн цагдаагийн байгууллагад шалгуулахаас татгалзсан гэх мэдээлэл байсан. Гэсэн ч уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн байдаг.
Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хэргийг прокуророос хаасан байна. Товчхондоо халдлагад өртсөн хэмээн олныг айдаст автуулаад байсан дуучин Э.Минжинсорын халдагад өртсөн гэх хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байсан аж. Өөрөөр хэлбэл магадгүй дуучин Э.Минжинсор нь олны анхаарлыг татах зорилгоор ийнхүү “сурталчилгаа” хийсэн байхыг ч үгүйсгэхгүй юм.
Учир тухайн үед хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээгдэж байсан Люмино хамтлагийн Бажи /Б.Батхишиг/ өөрийн цахим хуудаснаа “…Үнэхээр муухай нийгэмд бид нар амьдарч байгаа юм байна хангалттай ойлголоо. Хандалт авах гэж ийм муухай заваан байж болох уу…” хэмээсэн байдаг. Ямартай ч халдлагад өртсөн хэмээн олны айдаст автуулж байсан дуучин Э.Минжинсорт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.