ХНХ-ын яамны сайд Д.Сарангэрэлын мэдэгдэлтэй холбогдуулан сошиал орчинд олон хүн янз бүрээр үзэл бодлоо илэрхийлж байна.
Орос 3-р сургууль болон Соронзон захиралтай холбоотой дуулиан саяхнаас нам гүм болоод байгаа юм. Энэ тал дээр хүүхэд нь тус сургуульд явдаг жүжигчин Б.Навчаа Соронзон захирлыг хамгаалан чамгүй олон удаа дуугарч олны хэл аманд ороод байсан юм.
Харин энэ удаа тэрээр хэрэв ХНХ-ын яамны сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол бид Соронзон захирлаа эргүүл тавина хэмээн барьцжээ.
Сарангэрэл сайдаа огцруулж чадахгүй бол Соронзонгоо бид эргүүлж тавья. Адилдаа адил Годилдоо годил.
(сайд бүх ард түмэнд хамаатай бол Соронзон 2700 хүүхэд тэдний эцэг эхэд хамаатай)
Тэрбээр “Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр Төрийн ордонд “Халамжаас хөдөлмөрт” гэдэг хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доогуур байгаа хүн амын бүлгийг улны айлууд гэж нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна.
Миний хэлсэн үг бол олон улсын хэмжээнд ядуурлын хамгийн доод түвшин буюу хязгаар-bottom гэдэг үгийг улны айлууд гэж орчуулдаг гэж манай мэргэжлийн хүн маань ойлгуулсан. Би түүнийг нь бодолгүйгээр болгоомжгүйгээр хэлж олон хүнийг гомдоож бухимдал үүсгэлээ. Миний үг сонголтын буруу байсныг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Монголоор “УЛ” гэж хөрвөдөг SOLE гэх үг нь:
Англи хэлний “sole” гэдэг үг нь хөлний улнаас гадна “нэг”, “ганц” гэсэн утгыг агуулдаг аж. Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын нийгмийн хамгааллын яамны цахим хуудаст тавигдсан зорилтот бүлгийн жагсаалтад “sole parents” гэх нэр томъёо байх бөгөөд энэ нь “Өрх толгойлсон эцэг” буюу “Өрх толгойлсон эх”-ийг хэлдэг ажээ.