Иран улсын Тегран хотод суугаа Сайед Моллайн ээж Лутайн сэтгэгдэл барууны хэвлэлүүдэд бичигдэж байна. Түүний ээжээс маш богинохон хэмжээний яриа авч чадсан нь сэтгүүлчийн чадвар юм.
Өчигдөр миний хүү Токиогоос “Энэхүү олимпийн мөнгөн медалиа Иран улсад суугаа гэр бүлийнхэндээ зориулалаа гэж хэллээ.
Бид хүүгээ харалгүй, үнсэлгүй хоёр жил болжээ. Түүнтэй холбоо барих ч бололцоо байхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Бид хүүгээ Чингис хааны байгуулсан Монгол хэмээх өргөн уудам нутагт сайхан сэтгэлт ард түмний дунд байгааг хэвлэлээс мэдсэн. Яаж мэдсэн вэ гэвэл “Монгол Улсын тамирчин” гээд зурагтаар гарч байна лээ.
Олимпийн медаль түүний хүсэл тэмүүлэл байсан юм. Тэр санасандаа хүрсэн нь агуу Аллахын хүсэл байсан гэдэгтээ эргэлзэхгүй байна. Цаг үе, улс төрийн байдал Иран улсад мэдэгдэхүйц сайжраагүй ч хүүг маань өмөөрсөн, магтсан мэдээ мэдээлэл их гарч байна. Бид тун удахгүй тэр уудам, хүн зон нь халуун сэтгэлт Монгол Улсад ч юм уу, Тегеран хотынхоо төвд хүүтэйгээ уулзана гэж итгэж явдаг. Хаэмана хэзээ уулзахыг Аллах мэдэж байгаа биз ээ.
Өнөөдрийн бусад мэдээ:
САЙЕД МОЛЛАЙН АР ГЭРИЙНХЭНГ МОНГОЛД УРИХААР БОЛЛОО…
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Чингис хааны одонт жүдоч Сайед Моллай гэвэл сайхан сонсогдож байна уу. Монголчууд олимпийн мөнгөн медальт энэ залууг юугаар шагнах, баярлуулахаа бодож буй нь илт.
Үнэндээ энэ залуу тэр их одон медаль аваад манайхан шиг “Төр түмэн, хамт олондоо баярлалаа. Та нарынхаа хүчээр одон авлаа” гэхгүй л болов уу.
Монгол Улсын зүгээс улс төрийн хоригдол болсон ар гэрийнхэнтэй нь уулзуулах, урилга явуулах бүрэн боломжтой юм. Ингэж гэмээнэ энэ залуугийн сэтгэл уужрах болов уу. Гүйж яваа морийг зогсоодоггүй, услаад явуулдаг Монгол, ядарч яваа нэгэнд хөл дүүжлэх унаа залгуулдаг сайхан зан чанар яс маханд бий.
Тийм учраас Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт Сайед Моллай ар гэрийг Монгол Улсад урих хүүтэй нь уулзуулах ажлыг Монголын жүдо сонирхогч залуусын нэгдэл санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Залуустаа амжилт.