Энэтхэг Улсын иргэн яруу найрагч, хөгжимчин, бясалгалч, йогч, төгс гэгээрсэн агуу хүмүүн бол Шри Чинмой юм. Энэ хүний амьдрал тэр чигээрээ гайхамшиг байлаа. Тэрээр хүнээс гарч болох тэсвэр тэвчээр, хүч чадал, эрдэм мэдлэгийг гаргах гэж өөрөө үлгэрлэн дуурайлал болсон хүмүүн. Шри Чинмой багш 200 гаруй Геннисийн амжилтыг эзэмшиж байсан. Тухайлбал 7 миль, 220 тохой газар хурууныхаа өндөг дээр биллардын цохиур тогтоон явсан, Монголд хөлөндөө шуудай углан дэвхцэн нэг миль газар сарлагтай уралдсан, Амазон мөрөнд 3 цаг 40 минут дэвхрэгтэй үсрэлт гүйцэтгэсэн байдаг.
Шри Чинмой багш амьдралдаа 1301 шүлэг бичсэн 21 дуу зохиосон бөгөөд насан эцэслэх хүртлээ Геннисийн амжилт тогтоосоор байв. Түүний шавь нар хамгийн сүүлд 1800 кг жинтэй 8 км үргэлжлэх цэцгэн эрх сүлжиж Дэлхийн рекордыг тогтоосон байдаг. Эдгээр бүгдэд Дэлхийн аварга Сарлагтай уралдагч, дэвхрэгтэй үсрэгч гэсэн цол хэргэм өгсөн байдаг.
АНУ-д Шри Чинмой нэрэмжит “Гэгээрэлд хүрэх зам”, “Өөрийгөө ялах” гэх хэт холын зайн уралдаан болдог. Энэ уралдаанд Шри Чинмойн шавь нар бясалгач нар оролцох дурэмтэй. Ази, Номхон далайн орнуудад “Эвийн өргөө-Энхийн гүйлт” гэдэг тэмцээн болдог бөгөөд Монгол Улсад 1987 онд зохиогдож байсан түүхтэй.
1995 онд ОУХ мастер Ц.Пүрэвжав гуай энхтайван түгээх зорилготой гүйлтэд түрүүлж байсан юм билээ. Өдгөө энэ тэмцээн уралдаанд бясалгач Б.Буджаргал амжилттай оролцож байна. Түүний оролцож буй тэмцээний дундаж нас 55 дээш насны Шри Чинмой багшийн бүх шавь нар оролцож болно. Б.Буджаргалын араас нэхэгч Янис Турос бол алдартай нэгэн бөгөөд яруу найрагч гүн ухаантан, өөрийгөө ялаг дийлэгч юм.
Тэрээр архинд орон уруудсан ч Шри Чинмой багшийн сургаальд суралцан Геннисийн амжилтыг олон удаа эвдсэн нэгэн билээ. Буджаргалаас даруй 40 насаар ах ч амжилттай уралдаж барианд оржээ. Шри Чинмой багшийн нэрэмжит сүм дэлхийн олон улсад байгууллагдан түүний ном бүтээлүүд олон хувиар зарагдсан. Монгол Улсад ч хоёр ном нь хэвлэгдэн хөшөө нь хүртэл баригдсан байдаг. Гэгээрэлд хүрэхээр зүтгэгч эдгээр хүмүүст энгийн амьдрал, гавъяа шагнал түр зуурийн бороо учраас огт тоодоггүй ээ.