“Амьдрах ухаан” төвийн тэргүүн Г.3агдаа өөрийн эрхшээлд байсан иргэн Халиунаад хүч хэрэглэсэн, удаа дараа дyp xүcлээ хангасан гэдэг асуудалд холбогдсон байдаг. Хамгийн сонирхолтой нь иргэн Халиунааг Г.3агдаа усны суваг дотор оруулж “янзалдаг” байсан гэж мэдэгдээд байгаа юм. Тус газар нь 130 гаруй иргэнтэй булан тохой бүрт хүн бүр бужигнасан газар юм билээ. Тэр хавьдаа усны сувгийн ойролцоо хонхордуу газар гэсэн яриа байдаг. Сонирхолтой нь Г.Загдаа гэгээн цагаан өдөр хүртэл Халиунааг “янзалдаг” гэснээс үзвэл голдуу босоо байрлалд байх магадлалтай юм.
Мөн тэрээр өөрийгөө өмөөрөн дөрвөн метр урттай, 26 см өргөнтэй муу усны сувагт ямар ч боломжгүй хэмээн учирласан байдаг юм. Энгийн нүдээр харахад дөрвөн метр урттай газар хэвтэх боломжтой ч 26 см-т оготоно ч багтах боломжгүй зай билээ. Тэгэхээр иргэн Халиунаа худал гөрдсөн үү эсвэл тэмбүү илрээгүй Г.3агдаа гуай тэр хоолойг ямар нэг байдлаар халхавч болгон ашигласан уу гэдэг сонирхол татна. Ямартай ч шүүхээс илэрхий бичлэг, хоёр утсанд хийсэн үзлэг зэрэгт хийсэн мессеж зэрэг баримт байгаа гэхээс үзвэл Г.3агдаа ах зүгээр байгаагүй аж.
Харин эхнэр Амраагийн хувьд бусадтай ширүүн харьцдаг, мөнгө төгрөг идсэн гэдгээр буруутгаж буй бололтой. Нэг хэсэг мандан бадарч Төрийн тэргүүнээс эхлээд Ерөнхий сайд хүртэл тэднийд очиж рейтингээ өсгөж байсан. Энэ бүхэн адил төстэй үйл ажиллагаа явуулдаг “Ачлалт хүүхдүүд” ТББ-ын Саранбаатар нарын дургуйг хүргэн үргэлж толхилцож байсан юм.
Тэр ч бүү хэл Г.Загдаа “Саранбаатар намайг хорлохын тулд Халиунаа руу үргэлж мессеж бичдэг байсан. Бичлэг хий гэж гар утас Халиунаад оруулсан” хэмээн мэдэгдэж байсан билээ. Ямартаа ч од болон гялалзаж байсан Г.Загдаа насны бөгcөнд шopoнд суухаар болж тэдний үйл ажиллагаа нуран унаж 130 гаруй тэнэмэл иргэн гудамж руу гарахад бэлэн болов бололтой.