Хоохорын Бадамсүрэн гэж дийлдэшгүй луйварчинг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өмгөөлсөөр өдийг хүрсэн байдаг. Ийнхүү намын хамгаалалтад орсон тэрээр дураараа дургиж байгаа билээ.
Хэн ч хараад зэвүүцэл төрөх мэдээллийг Ц.Элбэгдоржийн санаачилсан “Шилэн данс” дээрээ бичсэн байх юм. Хүүхдийнхээ сургалтыг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлсэн, “Сод Монгол” компаниас өндөр үнэтэй шатахуун авсан гэх мэдээллийг хэвлэлүүд бичсээр байсан.
“Монголросцветмет” нэгдлийн дарга байхдаа хүүхдийнхээ нэр дээр 10 гаруй компани “Монголросцвет” нэртэй байгуулсан гэдэг. Олон улсын геологийн багийн илрүүлсэн эрдэс баялгийн орд газрууд хувьд гарсан байдаг.
Хамгийн сонирхолтой нь “Эрдэнэт” үйлдвэртэй хийсэн “Хэвлэлийн хаалт”-ын гэрээнд “Ерөнхийлөгчийн Пиар баг” гэсэн нэрээр 1 8000 000 төгрөг авсан байх юм. Энэ бүгдээс харахад бүх хэвлэл Эрдэнэт үйлдвэртэй хэвлэлийн гэрээтэй байгаа аж.
Үе үе Х.Бадамсүрэнг шалгах ажлын хэсэг АТГ, ЦЕГ-аас томилогдон очдог ч үр дүнтэй зүйл болж байсангүй. Ээлжит шуугиан удахгүй дарагдаж “Шилэн” Цогоо хэдэн төгрөгтэй болоод үлдэх биз. Ийм дийлдэшгүй хүч чадлыг олсон Х.Бадамсүрэнд МАН бөлдөгдүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн баатар өгөөд зайлуулья гэж байсан ч Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл түүнийг өөрчилж чадахгүй ээ. Түүний талд төрийн гурван өндөрлөг, улс төрийн хүчнүүд байгаа гэдгийг санахад илүүдэхгүй ээ.