УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ЖДҮ-гийн “Загалмайлсан эх” юм. Тэрээр Хүнс хөдөө, аж ахуйн сайдаар Түнжингийн Бадамжунай ажиллаж байхад ЖДҮС-гаас бага хүүтэй их хэмжээний зээл авч зориулалтын бусаар зарцуулсан байдаг. Энэ хэрэгт нь түүний хоёр туслах эмэгтэй Энхжаргал, Эрдэнэтуяа нар баригдан цагдан хоригдсон байдаг юм билээ. Тэр туслах хүүхнүүдийн гэмт үйлдэл гэж байх вэ Д.Оюунхорол өөрийн гэмт үйлдлээ туслах нар руугаа чихсэн хэрэг шүү дээ.
Ямартай ч Д.Оюунхоролын “Дээлтэй дүү” Нинжжамцтай сууж байсан АТГ-ын дэд дарга Энхтөрийн тусламжтайгаар хэргээ сэгсэрч хоёр туслах нь шopoнгүй мултарсан юм. Д.Оюунхоролын үүсгэн байгуулсан гэх “Отгонтэнгэр” дээд сургууль ч асуудалтай байдаг байв. Д.Оюунхоролыг БОАЖЯ-ны сайдаар ажиллахдаа түүний шадар туслах, сонгуулийн менежер нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон.
Гааль дээр хураагдсан асар их хэмжээний самар илбийн юм шиг алга болсон. Тэр хэрэгт Д.Оюунхоролын сонгуулийн менежер холбогдсон ч аанай л АТГ-т очоод гацчихсан юм. Хамгийн сүүлд түүнийг Богд ууланд олон га газар зарсан гэх хэрэгт буруутгасан ч мань авгай гадаад руу opгон зайлжээ. Тэрээр авлигын хэрэгт нэр холбогдонгуутаа гадаад руу явчихдаг арга барилтай.
Яг ийм арга барилтай нөхдүүд МАН-ын гишүүд зөндөө байна. “Царцаа Намжил” олон удаа баригдаагүй гэдэг шиг Д.Оюунхорол хэмээх эл эмэгтэйн гэмт хэрэг илрэх дээрээ тулжээ. Тийм учраас “Мангас” Жунай гэдэг нөхрийн адил зугтан гадаад улсад kaзинодож яваа сураг байна. Өмнө нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Солонгосын kaзинод мөрийтэй тоглож байгаа зураг, дүрс бичлэг байдаг ч хариуцлага тооцоогүй билээ. Энэ авгайгаас Монголын төр яаж салах вэ гэдэгтээ туллаа.