Монгол Улсын 760 мянган өрх айл МҮОНРТВ-ийн хураамж гэж сар бүр 1200 төгрөг төлдөг. Хогийн мөнгөтэй цуг хураалгадаг л даа. МҮОНРТВ маань монголчуудыг соён гэгээрүүлэх, иргэдэд үйлчлэхээр нэрээр төр засгаас 7,5 тэрбум (2014 онд ийм хэмжээний татаас авч байсан байх юм. Өдгөө өссөн байх) төгрөгийн татаас авч байсан юм. Гэтэл өдгөө сар бүрийн 1200 төгрөгийн хураамжаа 20000 төгрөгт хүргэх санал оруулж байгаа гэнэ. Аймаар зориг шүү.
Тэд өөрсдийн бүтээл, цаг агаарын мэдээгээ (МҮОНРТВ-гээс цаг агаарын мэдээ л хааяа харах юм) 20000 төгрөгөөр үнэлэх, эс үнэлэх нь тэдний хэрэг. Гэхдээ бидэнд ямар чанартай бүтээл үзүүлэх юм гэдгээ тодорхой болго. Хоёрдугаарт үзэх, үзэхгүй байх эрхийг олгооч. Бүр үзэхгүй гэж байгаа иргэдээс мөнгө бүү тат. Тэд аль хэдийнэ сонголтоо хийсэн байна шүү дээ.
Хандлагаас ажиглаж байхад иргэд МҮОНРТВ-д тийм ч сэтгэл хангалуун явдаггүй бололтой. Ихэнх нь үзэхгүй, хөтөлбөрөөсөө хасуулах хүсэлтэй байх юм. Ямар соц нийгэмд амьдарч байгаа биш иргэдэд сонголтоо хийх боломжоо олгож өрсөлдөөний замыг сонгооч. Татварын мөнгөөр хэн ч үздэггүй телевизийг тэжээсээр байх уу, бусад телевизүүдийг элсэн цөлд хаясаар байх уу.
Эрдэнэцогт