Жүжигчин Б. Навчаагийн тоглосон AH-ын сурталчилгааны реклам өнгөрсөн долоо хоногт сошиал орчинд тарсан билээ. Түүнийг жүжигчин Б.Aмaрaaгийн шүдэнз асаасан рекламд хариу өглөө гэх мэтээр цахим орчинд элдэв янзаар бичиж байв.
Түүнээс гадна СУИС-ын нэг ангийн хоёрыг энэ байдлаараа түнжин хагарсан ч гэх мэдээлэл явж байлаа. Тэгвэл энэ бүх ярианд тэрбээр нэлээд бухимдсан бололтой өөрийн тайлбараа хийсэн байна. Тэрбээр энэ бол АН-ын захиалгат реклам, би жүжигчнийхээ үүднээс энэ рекламанд орсон, найруулагчийн бэлдсэн үгийг л уншиж, жүжиглэсэн. Үүнийхээ төлөө төлбөрөө ч авсан. Тэрнээс биш энэ бол Навчаа миний үзэл бодол биш хэмээн ярьсан байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусаж байгаатай зэрэгцэн энэ мэтээр зарим нэг хүний бухимдал төрүүлэх зүйлс эхлэх бололтой.