“Монголдоо сайхан амьдаръя” жагсаал Пүрэв гарагийн өдөр эхэлсэн. Үнийн өсөлтийг бууруулахад дорвитой арга хэмжээ авах, тэгш боломжоор хангах, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээх гэхчлэн товчхондоо Засгийн газар ажлаа чанартай ажиллаж, хэмнэлтийн горимоо төр өөрсдөө баримтлахыг шаардсан юм.
Жагсаалын үеэр цагдаагийн байгууллагаас аюулгүй байдлыг нь хангахын тулд ажиллаж байгаагаа илэрхийлж байлаа.
Хэдийгээр жагсаал тайван үргэлжилж байсан ч цагдаагийн алба хаагчид Баасан гарагийн 04:00 цагийн орчимд жагсаалыг тараасан аж. Тэгвэл уг жагсаалийн талаар Жүжигчин навчаа өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр “Залуусыг барьж хорьсон нь үнэн бол одоо бидний үе гарч жагсах ёстой. Энэ хэдэн дүрэмт хувцасны голууд хангалттай амьдраад байгаа юм байхдаа.Уг нь эд нарын амьдралд хамаатай л баймаар юм.Иргэдээ дэвсэлдэг хүн хог “гэжээ.