Хөгжлийн банкнаас Монцемент, Мак яахав зориулалтын дагуу зээл авсан. Гэтэл томоохон зээл олгодог, хүүлэгч нар зээл авсан нь гайхал төрүүлнэ. Жишээ нь гэхэд УИХ-ын гишүүн М. Билэгт эмнэлэг барих нэрээр 50 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
Санхүүжилт хэрэгтэй гээд байсан М. Билэгт нутгийн дүү МонЛаа компанийн Энхсайханд өндөр хүүтэй зээл өгсөн. Жилдээ тэрбум төгрөгийн хүү төлдөг юм билээ. Тэгэхээр Хөгжлийн банкнаас зээл авсан нөхдүүд зориулалтын бусаар буюу ББСБ-гаар зээл гаргасан магадлал их байна.
6 хувьтай зээлийн цаана асар том мөнгө хүүлсэн ашиг хүртсэн гэмт хэрэг, дүр зураг харагдаад байна. ЖДҮ дээр ч ийм зүйл болсон байдаг. Нэн түрүүнд мөнгө ХҮҮЛСЭН үү зориулалтын дагуу үйлдвэр барьсан уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Мөнгө дутсан үйлдвэрлэгч бус мөнгө ХҮҮЛСЭН улс төрч тэдний хамаарал бүхий компаниудыг тодорхой болгож олсон ашгийг нь зээлтэй цуг нь эгүүлэн авах нь төрийн үүрэг юм даа.