Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяагийн том хүү Б.Эрхэмбилэгийн аав нь Монголын нөлөө бүхий бизнесмэн Л.Болдхуяг. Л.Болдхуяг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Лу.Болдын төрсөн дүү. “Голомт” банкны захирал томоохон банкир тэрбээр зууны манлай дуучинтай 1996-2001 он хүртэл амьдарч байсан. Анхны эхнэр Баярмаагаасаа салж, Поп хатагтай Сараатай гэрлэсэн ч нэрт дуучин, нэрт банкир хоёрын амьдрал 5 жилийн дараа бүтэлгүйтэж, банкир Болдхуяг авааль гэргий Баярмаа руугаа явсан. Нэг гэрт хоёр од багтдаггүй гэдэг л болсон байх.
Л.Болдхуяг сайн аав хааяхан хүүгээ эргэж ирэхэд дуучин Сарантуяа дуртай хуушуурыг нь хайрч өгөөд явуулдаг гэдэг. Л.Болдхуяг дуучин Сараагаас салахдаа “Шинэ төгөл” дэх байраа үлдээгээд явсан бөгөөд зууны манлай дуучин бүсгүй одоо хүртэл тэр байрандаа амьдардаг. Л.Болдхуяг дуучин Сараатай амьдарснаар олны танил болсон хүн. Сараагаас салснаас хойш олон нийтийн анхаарал Л.Болдхуягийг тойрон эргэлддэг ч тэр тун нууцлаг амьдардаг. “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Л.Болдхуяг банкнаасаа туурга тусгаарлаж, Богд банкны эзэн болсон билээ.