МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж МАН-ын дарга, Монгол улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд 100%-ийн саналаар нэр дэвшихээр боллоо. Одоо МАН-ын Бага хурлаар эцэслэн шийдвэрлэгдэнэ.
Д.Энхбат ХҮН-аас ерөнхийлөгчийн сонгуульд оролцох саналыг хүлээн авчээ
Дангаасүрэнгийн Энхбат УИХ-д суудалтай ХҮН-аас ерөнхийлөгчийн сонгуульд оролцох саналыг хүлээн авч байгаагаа мэдэгджээ. Тэрээр “Дангаасүрэнгийн Энхбат би Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Зөв хүн – Электорат эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч байна” хэмээн жиргэжээ.
ХҮН 2020 оны УИХ-ын сонуульд бусад намуудтай нэгдэн, Зөв хүн элезторат эвслийг байгуулан, сонуульд өрсөлдсөн. Тус эвслээс Т.Доржханд гишүүн Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүн болсон юм. Гэвч тус эвслийн гишүүд дунд ерөнхийлөгчийн хуулийн шаардлага буюу 50 нас хүрсэн байр ёстой гэсэн босгыг давах улс төрч байхгүй. Иймд тус эвсэл “Ерөнхийлөгчөө сонгоё” аяныг нээлттэй зарлан, иргэдээс хэнийг Ерөнхийлөгч болгох хүсэлтэйг асуусан юм. Санал асуулгад Дефакто буюу эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, Д.Болдсайхан эмч, нийтлэлч, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр (Баабар) нар хамгийн их санал авчээ. Зөв хүн Электорат эсвлээс хэнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эцсийн шийдийг УЗ-ийн 9 гишүүн 18.00 цагт болох хурлаараа нууц санал хураалтаар эцэслэн шийднэ.
Д.Болдсайхан эмч, нийтлэлч, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр (Баабар) нар мөн эвслийн саналыг хүлээн авсан юм.