МАНАН-тай зодолдож, Цар тахалд цагдуулж, Олигархиудад зануулж. Олондоо загнуулж. Ойлгосон иргэдэдээ магтуулж. Сошиалд солгой баруунгүй гүтгүүлж. Троллуудад хэрээ шиг тоншуулсаар ирсэн Хүрэлсүхийн засгийн газрын алхам бүр нь улс төрийн занга. Увайгүй нийгмийн хавхан дунд унах эрхгүй тушаалтай явж ирсэн. Ямар ч байсан Хүрэлсүхийн Засаг ХҮНИЙ ГАРААС ӨӨРИЙН БАЯЛАГАА авч ирсэн алт мөнгө, эрднэсийг ДӨРВӨН ордынх нь нөөцөөр жинлээд үзье!
БИД ХЭНД ЮУГАА АЛДСАН БАЙСНАА
БИДНЭЭС ТЭД ЮУГ ХУЛГАЙЛСАН БАЙСНЫГ ХАРЖ АВЦГАА!!!
САЛХИТ: Салхитын мөнгө-алтны орд нь нийт 2,920 мян.тонн нөөцтэй, жилд 600 мян тонн хүдэр олборлох хүчин чадалтай. Энэ онд тус уурхай мөнгөний хүдрийн ил овоолгоос нийт 200,000 тонн хүдэр борлуулахаар төлөвлөж байгаа. 300 хүнийг ажлын байраар хангана. Ордын нөөц цаашид өсөх боломжтой. ЭНЭ ОРД ТӨРД ИРСЭН ДАРУЙДАА Л ЗЭЭЛТЭЙ АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ ӨНГӨРСӨН ЖИЛ БҮРЭН ТЭГЛЭСЭН. ИРЭХ ХАВАР ЗЭЭЛГҮЙ БАЙСАН АХМАДУУДДАА 1 САЯ ТӨГРӨГИЙГ ЭНЭ ОРДООС ГАРГАНА.
ХАРМАГТАЙ: Хармагтайн”бүлэг ордын Овоот хяр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Хойд бүргэдэй хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоож, нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн улсын нөөцөд бүртгүүлээд байна. Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц 60 хувь хүртэл нэмэгдэх төсөөлөл гарсан.
АСГАТ:Асгатын мөнгөний ордын мөнгөний нөөцийг 7369.8 тонн, зэс болон бусад холимог металлын нөөцийг 227,436 тонн хэмээн тогтоосон байна. Хэрэв тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал жилдээ 300 мянган тонн хүдэр, 13.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, 500 хүнийг ажлын байраар хангах боломжтой.
ЭРДЭНЭТ: Мэдэгдээд байгаа нөөц нь 1,2 тэрбум орчим. Одоогоор 0,5 тэрбум орчмыг ашиглаж байна. Нийт нөөцийн гуравны нэгийг ч өнгөрсөн жилүүдэд ашиглаагүй. Гол ордыг тойрсон олон жижиг ордуудын хайгуул тогтоогдоогүй бүлэг ордын нөөц цаашид өснө.
ЭРДЭНЭТ ОДОО БИДНИЙ УС, ТОГ, ДУЛААН, ХОГНЫ ЗАРДАЛЫГ БҮРЭН ТӨЛЖ. САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ 75-н ХУВИАР ХӨНГӨЛӨН ХҮНД ҮЕИЙГ ДАВЖ БАЙНА.
ХҮРЭЛСҮХ ЛАВ
ХҮНЭЭС ГУЙСАНГҮЙ ХАРИАС ЗЭЭЛСЭНГҮЙ.
Хүрэлсүхийн шийдэл, энэ засгийн зүтгэл Монголоо гэж тэвчсэний шагналд зүдэрсэн олонтойгоо БОСОЖ ч магад. Эсвэл гучин жил луйвардаж идсэн баялагийн эздийн өс хонзонгийн араа шүдэнд СӨГДӨЖ унах төгсгөл ч байж магад.
ХҮКИЙН ЗАСАГ ЮУ ШИЙДСЭНЭЭРЭЭ САЙРХАХГҮЙ
ХҮНИЙ ТАЛЫН МАФИ ЮУГАА АЛДСНАА МАРТАХГҮЙ
ОРОСООГИЙН ТҮВШИНДЭМБЭРЭЛ