Ногоон намаас УИХ-д нэр дэвшиж байсан Ц.Энхтуяа “Би Монгол Улсын тэргүүн хатагтай” гэсэн ярилцлага өгч байсан. Учир юу гэвээс тэрээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёрдогч эхнэр бөгөөд дундаасаа хоёр хүүхэдтэй. Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын дагуулаад явсан “Оюуны-Ундраа” компанийн С.Отгонбаярын бэр Намуунаа бол түүний охин юм.
Өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулга орос гэргийтэй болсон ч Ц.Энхтуяагаас гэрлэлтээ цуцлуулаагүй юм билээ. Тийм учраас “Тэргүүн хатагтай” хэмээн үзэх боломжтой. Тэргүүн хатагтай маань Коронавирусээс тархахаас өмнө гадаадад явж байгаад гацсан байна. Тэрээр интернэтэд ийм зар оруулсан ч хөрөнгө чинээтэй нөхрөөсөө тусламж гуйсан хэрэг юм. Х.Баттулга хэл амнаас эмээн аваад ирж чадахгүй ч буудлын мөнгө, хоол ундны зардал шилжүүлчих хэмжээний ам.долларын тэрбумтан билээ.
Хүүхдийнх нь ээж ийм байдалд орсон талаар Х.Баттулга мэдээгүй байж болох ч тэргүүн баян айлын бэр болсон охин нь гадаадад гацсан ээж, дүү нараа анхаарч туслах цаг болжээ. Олон нийтээс хандив, тусламж гуйхааргүй эрхмүүд ингэж ярихыг бодоход бусад нь ядарч л яваа юм байна даа. Тэргүүн хатагтайн илгээсэн зурвас охин хүү нарт нь очиж мөнгө төгрөг өгч монголчуудын сэтгэлийг амар болгооч ээ. Охиных нь цүнх, ээмэг гэхэд гадаадаас хорин хүн аваад их зардалд хүрэх хэдэн зуун ам.доллар гэж “Соронз” сэтгүүл бичээд байдаг даа уг нь.