Монгол Улсын нэрт тамирчин Б.Буджаргал АНУ-ын Флорида хотод зохион байгууллагдаж буй зургаан өдөр, зургаан шөнийн уралдаанд илэрхий түрүүлж явна. Тэрээр өрсөлдөгч тамирчнаасаа 100 гаруй км тасарчихаад өдгөө алхаж явна. Түүний араас Австралийн нэртэй тамирчин Янис Курос нэхэж яваа юм.
Янис Курос нь 49 насандаа өдөр шөнийн зургаан хоногийн гүйлтэд 1036 км гүйж дэлхийн рекорд амжилтыг дахин тогтоосон юм байна. Түүний амжилтыг Б.Буджаргал эвдэх бүрэн боломжтой юм. Янис Курас 1984 онд дэлхийн рекордыг тогтоож байхад манай тамирчин Буджаргал төрөөд хоёр ой (1982 он) хүрч байжээ.
Өдгөө гол өрсөлдөгч Янис Курос 70 шахаж яваа нэгэн бөгөөд 40 насаар шахуу ахмад хүн юм билээ. Тийм ч учраас Б.Буджаргал түүнийг 100 гаруй км-аар тасарч өвгөний тогтоосон дээд амжилтыг эвдэхээр зүтгэж байна. Б.Буджаргалын оролцдог хэт холын зайн уралдаан Монгол Улсад хөгжөөгүй учраас тэрээр бүх нийтийн гүйлтэд нэг биш удаа оролцож байсан байна. Улаанбаатар хотын марофонд 50 кмт гүйлтэд оролцож байсан байдаг.