Ерөнхийлөгч Х.Баттулгын авааль гэргий Ц.Энхтуяагийн том охин Б.Намуун тэргүүн охины титэм зүүсээр гурав дахь жилээ үджээ. Угаас Ерөнхийлөгч Х.Баттулгыг “женко” тодотголд байхаас л олонд танигдаж эхэлсэн Б.Намуун анх Цог гэх залуутай хуримлаж, Хөвсгөлд жуулчны бааз дээрээ зочдоо онгоцоор зөөж, дэнж хотойтол найрласан юм даг.
Чухамдаа Монголын тэргүүн баячуудын зэрэг зиндаа ийм л байсан. Гэвч хосууд хоёр жил ч хүрээгүй хамтын амьдралаа дуусгасан.
Харин өдгөө “Оюуны Ундраа” группийн өв залгамжлагч О.Тэнүүнтэй болзож, хамтын амьдралаа холбосон. Нижгэр хурим хийж, өв хөрөнгөө гайхуулж амжаагүй байгаа ч тэд анхны хүүхдээ Америкт өлгийдсөн. Өдгөө аавынхаа байгуулсан компанид анхаарч, амьдралын зэрэг ахиулж яваа Б.Намууны ийм нэгэн төрх олны харц булааж эхлэв. Зарим нь тэргүүн охин гэдгийг ч танихгүй байна гэнэ шүү.