Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль хяналтын байгууллагад “амин найз” Ц.Элбэгдоржийгоо шалгуулах өргөдөл гаргасан. Түүнийг Тавантолгойг гадныханд өгөх гэж байсан гэдгээр хууль хяналтaнд өргөдөл гаргасан ч олигтой үр дүн гарсангүй. АН-ын тасралтгүй уналтаас үүдэн Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарыг хүсэх хүсэмжлэл нэмэгдэж Х.Баттулгын уур цухлыг төрүүлж байгаа юм.
Үүнээс гадна АН-ын гишүүд, дэмжигчид Ц.Элбэгдоржийгоо 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлнэ, түүн шиг удирдагч Монгол Улсад төрөөгүй гэж пиар явуулах болжээ. Ц.Элбэгдоржийн санаачилсан “Шилэн данс”-ны хууль өдгөө МАН-ын овлигогүй гишүүдэд түгшүүр, олз болоод байна. Өөрийнхөө гишүүдийг намнах хэрэгсэл болсон гэх мэдээлэл ч байгаа юм.
Үүнээс гадна Ховд аймгаас гаралтай хэсэг залуус нэгдэн Ц.Элбэгдоржийн хөшөөг барихаар эсхиз, зургаа гаргасан байна. Одоогоор хоёр хувилбар яригдаж байгаа бөгөөд Ц.Элбэгдоржийн 1990 онд үг хэлж байгаа хөшөө. Харин цаад талын ханан дээр цуглаанд оролцсон Э.Бат-Үүл, Д.Сосорбарам, Дарь.Сүхбаатарын зогсож буй дүрс бүхий товгор зураг байх гэнэ.
Нөгөө нэг хувилбар нь “АСЕМ” чуулганы үеэр Ц.Элбэгдорж дэлхийн удирдагч нарын гэртээ тойруулан суулгасан найр хэлбэртэй зураг байхаар зохиомжилсон байна. Ц.Элбэгдоржийн хувьд хөшөө босгох санаачилгыг дэмжсэн, дэмжээгүйгээ илэрхийлээгүй байгаа юм билээ. Монголын түүхэнд Ардчилсан гэх тодотголтой Ц.Элбэгдорж хөшөөтэй, хөшөөгүй алдар цуугаа ард түмний дунд үлдээсэн нэгэн.