Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газрын дарга С.Энхтөрийн өөрийн сошиал хуудаснаа бичсэн замын хөдөлгөөний түгжрэлийн талаарх саналыг та бүхэнд хүргэж байна.
Цагийн уян зохицуулалтруу шилжинэ. Ийм зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжийн талаар судалж байна. Хэрэв үр дүн гарна гэж үзвэл хэрэгжүүлэх боломжтой. Та бүхэн уншаад саналаа бичээрэй.
Цагийн уян зохицуулалт гэж яг юуг хэлээд байна вэ? Та 07.00-10.00 цагийн хооронд аль ч цагт нь ажилдаа ирж болно. Үдээс хойш 15.00-18.00 цагийн хооронд өглөөний ирсэн цагаасаа хамаарч ажлын 8 цагаа дуусгах. Өглөө оройн цагууд нь зөвхөн хувь хүний сонголт байх ба ажлын 8 цагаа бүрэн ашиглах нь тухайн байгууллагын хяналт, удирдлагаас шууд шалтгаална. Харин төрийн байгууллагууд нь иргэдэд үйлчилэх цагийг хатуу баримтлах ба иргэдийг чирэгдүүлэхгүй байх бүх нөхцлүүдийг хангасан байх юм. Ингэснээр иргэдийн зорчих хөдөлгөөн задарч нэг цаг хугацаанд хотруу явах, орой хотын төвөөс буцах хөдөлгөөн цаг хугацааны хувьд давхцах явдал буурна гэж үзэж байгаа юм.
Цагийн уян хатан горимд шилжсэнээр олон хотууд, олон компаниудад ажлын бүтээмж нэмэгдэж түгжрэлийн тодорхой цагуудад хөдөлгөөн цаг хугацааны хувьд сарнисан туршлагууд байдгаас гадна хувь хүмүүс залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх, өөртөө цаг гаргах боломжууд маш ихээр нэмэгддэг.
Дэлхийн зарим томоохон хотууд, компаниуд уян хатан ажиллах цагийг ажилчиддаа олгодог болоод цөөнгүй хугацаа өнгөрсөн.
Дэлхий дахинд 2020 оны эхээр хэрэгжих шинэ хууль тогтоомж нь 7 хоногийн ажлын 40 цагийг илүү уян хатан болгох талаар оруулж байна. Манай хотын хувьд ч зарим томоохон компаниуд энэ аргачлалыг аль хэдийн мөрдөж эхлээд байна.
Ажлын цагаа өөрөө зохицуулж өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цагаа ихэсгэж, замын хөдөлгөөний ачааллыг цаг хугацааны хувьд задлах боломж.