Зүүнбаянгийн магтаал шүлгийг бичсэн этгээдийн нэр нь тодорхой бус ч тухайн үедээ л “Хит” болж чадсан юм. Далаад онд Зүүнбуянд цэргийн алба хаасан эрчүүд мартаагүй болов уу.
Зүүнбаян зүгээр нутаг
Зүлэг, ногоогүй гуниг нутаг
Хойгуур урдуур гүйдэлтэй
Хонин гүрвэл ихтэй
Хоногийн хоолонд хольцтой
Хонгор шаргал элстэй
Гунигийн дуу аяласан Гурван живаа цэрэгтэй
Гутлын түрүү “гармошиг”-лосон
Гурван мянган офицертой
Асдаг асдагүй хэдэн тэрэгтэй
Автын анги нэгтэй
Арын мухлагаас салдаггүй
Архичин Сумьяа нэгтэй
Амьдрал жаргалаас тасарсан
Аняа, Таня хоёртoй
Дөрвөн талдаа хаалгатай
Дүнзэн дэлгүүр нэгтэй
Гудамж дүүрэн хашгирсан
Гунан улаан Туваанжав нэгтэй
Зуур замд нь журамласан
Зуун жаран есдүгээр анги нэгтэй
Зуугуул голдуу цэрэгтэй
Зуун гучинхоёрдүгээр анги нэгтэй
Баян дундаа наран болсон
Батльеон цэргийн гэргий болсон
“Басcеин” Цэцгээ нэгтэй,,,гээд л дээрх магтаал хөвөрч өгдөгсөн.