Бодибилдингээр идэвхтэй хичээллэж, 70 гаруй кг байсан жингээ 50 болтол бууруулж, биеэ хүрэл шиг болгосон “Боди мисс” Соко сүүлийн үед олны анхаарлыг эрхгүй татах боллоо. Дэлхийн тэмцээнүүдэд Монголоо төлөөлж оролцохдоо өвөрмөц содон төрхөөрөө харийн эрсийн харцыг булаадаг, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зүүж ирсэн энэ сайхан бүсгүйн амьдралын хэн хүнгүй сонирхдог. Өөрөө ч хувийн амьдралаа чамгүй нууцалдаг. Солонгоо Испанид 10 гаруй жил амьдарч байгаад ирсэн гэж ярилцлага өгсөн удаатай.
Нас нь 40 шүргэж яваа ч Г.Солонгоо одоогоор ганц бие гэдэг нь залуусын анхаарлыг татдаг. Сайхан бүсгүйг хов дагадаг болохоор Монголын бодибилдингийн миссийн титэм хүртсэн энэ бүсгүйн анхны нөхөр нь хөрөнгө чинээ ихтэй араб залуу байсан гэлцдэг. Монгол, Арабын хооронд нисэн бууж мөнгөөр туйлж, эдийн дээдийг эдэлж, амттаны сайхныг хүртэж, тосонд умбаж, торгонд хөлбөрч, 10 гаруй жил амьдарсан гэх юм билээ. Солонгоог араб нөхөртэйгөө 10 шахам жил амьдраад баян эрээсээ салсан гэдэг.
Түүнийг тухайн үед найз нөхөд нь “Солонгоо мөнгөө тоолж чадахаа байчихсан” гэж шивнэлдэж байжээ. Ямартаа ч боди мисс Г.Солонгоо хэдэн жилийн өмнө “Моннис” компани дээр өөрийн биеэр очиж, 57 мянган доллар бэлнээр гарган тоолж спорт загварын машиныг худалдаж авсан гэдэг. Араб эрээсээ салсан гэгддэг Г.Солонго дахиж эр хүнтэй нэр холбогдсонгүй. Бодибилдингээр олон жил хичээллэж, энэхүү спортод зүрх сэтгэлээ өгсөн Сокод хэр баргийн эр хүн таалагддаггүй бололтой. 40 дөхөж яваа ч арван наймт шиг харагддаг энэ гоо бүсгүй эрчүүдэд нэлээд өндөр шаардлага тавьдаг бололтой. Соко 11 жил хөдөлмөрлөж байж бодибилдингийн улсын аварга цолыг анх удаа хүртсэн. 2012 онд Ази тивийн аваргын тэмцээнээс улсдаа хүрэл медаль авчирсан сайн тамирчин юм.