Эр хүн эмэгтэй хүний анхных байхыг хүсдэг, эмэгтэй хүн сүүлчийнх нь байхыг хүсдэг гэдэг үгтэй. Энэ л хүслээрээ хэд хэдэн эмэгтэйтэй хамт амьдарч үр хүүхэдтэй болоод салсан “Монгол газар”-ын босс Ц.Мянганбаяртай 20 шүүрч яваа загвар өмсөгч охид амьдардаг биз ээ. Өмнө нь хоёр ч удаа гэрлээд салсан Мянганбаяр гэх өөрөөсөө үе мултарсан ах хүнтэй 10 жилийн сурагчийн ширээнээс дөнгөж өндийсөн жаахан охин Д.Пүрэвсүрэн гэрлэсэн.
Алтны магнат Ц.Мянганбаяр, загвар өмсөгч Пүрэвсүрэн хоёр дөрвөн жил хамтдаа амьдарч, нэг охинтой болоод салсан билээ. Харин Д.Пүрэвсүрэнгийн оронд Эрдэнэтийн уугуул Д.Ариунцэцэг охин алтны магнат Ц.Мянганбаярын гал тогооны өрөөнд эзэн суусан. Ц.Мянганбаярын төлөө загварын ертөнцийг орхисон Д.Ариунцэцэг насандаа баймгүй хашир хэрсүү нэгэн гэдэг.
Нас нь 40 гарсан Ц.Мянганбаярт орой бүр гарын хоолоо хийж өгдөг халамжтай, бага охин М.Хайрмааг нь төрүүлсэн “Ард түмний мисс” Ариунцэцэгийг Мянганбаярын сүүлчийн эмэгтэй, сүүлчийн хайр, эмэгтэйчүүдийн эцсийн зогсоол нь боллоо гэж хэрэгт дуртай хүмүүс ярьсан. Гэтэл энэ худлаа байж. Д.Ариунцэцэг “Баян” Базараатаа сууж хоёр хүүхэд төрүүлсэн ч төрхөмдөө буцаж, оронд залуу дуучин Аззаяатай хайр сэтгэлийн холбоотой болж, хүүхэд төрүүлжээ.
Харин “Монгол газар”-ын Мянганбаяр Топ модель О.Пүрэвдуламтай Баянзүрх дүүрэгт гэр бүлээ батлуулжээ. Топ модель О.Пүрэвдулам охин төрүүлж, алтны магнат аав нь охиноо М.Тэнгэрмаа гэж нэрлэсэн билээ. Ц.Мянганбаяр, О.Пүрэвдулам хоёр удаан тогтвортой амьдарч байна. Ц.Мянганбаяр цагаан сараар О.Пүрэвдуламынхаа ах дүү, төрөл садантай золгохоор Баянхошууны гэр хороололд том хар машинаараа очин, сайн хүргэн болохоо харуулдаг гэнэ лээ.