“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн их эмзэг юм. Байсхийгээд төлбөртэй мэдэгдэл, нэвтрүүлэг, нийтлэл тавиулна. Энэ бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн мөнгө урсаж байгаа шүү дээ. Мэдээ пост оруулсан хүн бүр рүү яриулж байгаагаас үзвэл айдастай нь илт. Саяхан 106 тэрбумын өртөгтөй ган хоолой угсрах тендерийн маргаан гарсан. Энэ тендерийг шаардлага хангаагүй “Синохидро” гэдэг хятадын компанид өгсөн байдаг.
Сонгон шалгаруулалт зогсоох, дахин явуулахыг Сангийн яамнаас шаардсан. Дахин тендер явуулсан ч нэг компани сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй юм билээ. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд нөгөө “Синохидро” компанитай шууд гэрээ байгуулсан. Өдгөө хятадуудтай гэрээ байгуулаагүй гэж мэлзэж байгаа боловч Х.Бадамсүрэнгийн гарын үсэггүй нууц бичиг баримт байгаа юм. Энэ үйл явдлаас харж байхад Эрдэнэтийн удирдлагууд “Уурхайчны нэр хүндэд халдав, хэвийн ажиллагааг алдагдуулах гэв” гэх мэтээр мушгиж байна. Үнэндээ уурхайчны нэр хүндэд хэн ч халдаагүй бөгөөд жирийн ажилтнуудын нэрийг барихаа боль.
Та нарын заваарсан ажил Эрдэнэт үйлдвэрийн нэр хүндийг унагаж байгаа шүү. Сангийн яамтай зөрчилдөн хятад компанид тендер өгөх гэж улайраагүй бол Эрдэнэтийн нэр хүнд унахгүй байв. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өрөөг нь битүүмжлэн бичиг баримтын шалгалт хийж байгаа мэдээлэл гарав. Эрдэнэтийн удирдлагууд ихэд сандран “Шалгалт хийж байгаа нь үнэн ч өрөөг нь битүүмжилсэн зүйлгүй” гэсэн мэдээг бүх хэвлэлээр цацлаа. Яасан их мөнгөтэй юм бэ. Өөрсдийгөө өмөөрч цацдаг мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг бариад өгөөч. Ер нь та нарын нэр хүнд гэж юу байдаг юм бэ.
Эх сурвалж: Б.Жаргалсайхан