Энэ жил махны үнэ кг нь 18 мянга хүрч Улаанбаатарчуудыг сандаргаад авсан. Хамгийн гол нь БНХАУ руу мах гаргана гэснээс үүдэн зохиомол хомсдол үүссэн байх магадлалтай юм. Монгол Улс хэмжээнд хятад эзэнтэй 27 компани байдаг бөгөөд ихэнх нь Ч.Улааныг сайд байхад экспортын зөвшөөрөл авсан гэнэ. Махны бизнес дагасан авлигал асар их байгаа гэж ярьдаг ч АТГ ач холбогдол өгдөггүй юм билээ.Цар тахлаас үүдэн махны экспорт зогссон хэдий ч Хятадууд махаа их бага хэмжээгээр гаргасаар байгаа гэдгийг иргэн Б.Энхцэцэг ярьж байна.
70 сая малтай монголчууд тариа будаагаа оросоос махаа хятадуудаас авдаг болчих вий гэсэн болгоомжлол бий болжээ. Хятадуудад боломж олгодог, тэднээс шан харамж авдаг байж болзошгүй нөхдийг хууль хяналтынхан огт шалгахгүй байгаа нь ажиглагдана. Иргэн Б.Энхцэцэг хятадуудтай нийлдэг албан тушаалтны талаар яриад байна лээ. Нөгөө талаар олон зуун тонн мах хятадуудын зооринд байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас чанар, шалгалт огт хийдэггүй гэнэ. Зооринд түгжигдсэн мах өмхийрч муудах эрсдэлтэй болжээ.