“Voice of Мongolia” шоу хоёр дaхь удaaгaa aмжилттaй зохион бaйгyyлaгдaж ялaгчaa тодрууллaa. Энэ удaaгийн ялaгчaaр шүүгч, дaсгaлжуулaгч Д.Болдын бaгийн оролцогч Х.Ядaм шaлгaрч урaн бүтээлийн гэрээ бaйгуулaх эрхтэй болж бaйнa. Ингээд “Voice of Mongolia” шоуны ялaгч Х.Ядaмын тaлaaрх 10 бaримтыг хүргэе.
1. 1996 онд төрсөн бөгөөд одоо 24 настай.
2. Авто замын зургийн инженер мэргэжилтэй.
3. Нэг өдөр ажлаа хийж байгаад “Voice of Mongolia” шоуны зарлал хараад орж бүртгүүлсэн.
4. Эрдэнэт хотынх. Тэрээр ард түмнээс “Төмөр хоолойт Ядам” гэх тодотгол аваад байгаа билээ.
5. Түүний хувьд дуулахдаа юунаас ч авамгүй сайхан мэдрэмжийг авдаг гэнэ.
6. Сайн үзүүлбэр үзүүлж, ялагч болохын тулд зарим үед хонож бэлтгэл хийдэг байсан.
7. Х.Ядам нь хөдөлмөр хүнийг бүтээдэг гэж үздэг.
8. “Voice of Mongolia” шоуны эхний шатанд “Dance with Somebody” дууг дуулан дөрвөн шүүгчийг эргүүлж, шүүгч дасгалжуулагч Д.Болдын хамгийн хайртай зүүлтийг нь бэлгэнд авч байсан.
9. Тэрээр цаашдаа дэлхий юу сонсож байна тэрийг барьж, хөнгөн хэмнэлтэй уран бүтээл хийхийг зорьж байна.
10. “Voice of Mongolia” шоунд орохдоо тэр түрүүлэх биш өөрийгөө сорьж үзье гэж орсон байна. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Х.Ядам өөрөө юм.