Xан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшин өөрийн фэйсбүүк болон твиттер хуудсандаа дараах постыг нийтэлжээ.
Г.Амартүвшинг Нидерланд улсын иргэн хэмээн багагүй хугацаанд шуугисан ч тэрээр хариу өгөхгүй байсан юм. Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан Г.Амартүвшингийн тодорхойлолт ийнхүү олны эргэлзээг тайллаа.
Хариу өгөлгүй удсан тул түүнийг Монгол Улсын иргэн эсэхэд зарим хүн эргэлзэж эхэлсэн ч байж магадгүй. Гэтэл нэр дэвшигч Г.Амартүвшингийн хувьд баталгаатай баримт хавсарган хариу өгөхөөр хүлээлгэсэн байжээ.
Г.Амартүвшин нь Б.Ринчен агсаны зээнцэр, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга агсан Нямын Жагваралын ач, нэртэй дипломатч Ганибалын хүү юм.