Илүүдэл жингээ хaяж, өөрийн хүссэн бие гaлбирaa урлaхыг хүсдэг мaш олон хүн бий. Гэсэн хэдий ч энэ нь сaнaснaaр болдог aмaрхaн зүйл биш. Зорьсноо биелүүлэхийн тулд мэргэжлийн бaгш, дaсгaлжуулaгчaaс мэдээлэл aвч, муу зуршлaa өөрчлөн, эрүүл хооллож, дaсгaл хөдөлгөөн хийх нь хaмгийн чухaл юм. Жэймэ Эллисон бa түүний охин Кaлистa Жaн Жонс нaр хaмтдaa хичээж нийтдээ 90 кг жин хaяж чaджээ.
НЭГ НЭГНЭЭ УРМААР ТЭТГЭХ НЬ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ӨӨРЧЛӨХӨД ТУСТАЙ
Жэймэ 40 настай ба түүний охин Калиста 18 настай юм. Тэд эрүүл амьдралын хэв маягийг цогцлоохоор зориг шулуудаж өөрчлөлт эхлүүлжээ. Улмаар бүжгийн хичээлүүдэд хамрагдаж нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болсон аж. 1980 онд трэнд болж байсан бүжгийн хэв маягийг жазз урсгал болон иога, кикбокстой хослуулан идэвхтэй хичээллэж эхэлсэн байна. Ингээд нэгнээ сэтгэлээр дэмжин зогсолтгүй хичээх болжээ.
ОЙР ДОТНЫНХОНДОО Ч ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛЖ ЭХЛЭВ
Эхнэр, охин хоёроо шаргуу хөдөлмөрлөн өөрчлөгдөж буйг харсан өрхийн тэргүүн ч мөн өөртөө өөрчлөлт хийхийг хүсжээ. Ингээд гэр бүлээрээ хамтдаа эрүүл зөв хооллож хүнсний бүтээгдэхүүнээ хамт сонгож, эрүүл мэндийн уулзалтад хамтдаа хамрагдах болжээ. Энэ талаар Жэймэ өөрийн цахим хаягтаа нийтэлсэн байна.
ТАРГАЛАЛТ НЬ АНУ-ЫН ИРГЭДЭД ТУЛГАРААД БУЙ ТОМООХОН АСУУДЛЫН НЭГ ЮМ
Нэгэн гэр бүлийн өөрчлөгдөж чадсан түүх бусдад гайхалтай урам зориг түгээж чаджээ. АНУ-ын Эрүүл мэндийн хяналтын төвөөс 2017 онд хийсэн судалгаагаар хүн амынх нь 40 хувь нь илүүдэл жингийн асуудалтай гэх судалгааны дүн гарчээ.
Ээж, охин хоёрын зориг тэвчээрээс үүдсэн хүссэн биеэ урлах аян 90 орчим кг жинг хамтдаа хаяхад хүргэсэн байна. Тэд “Энэ өөрчлөлт бол нэг өдрийн дотор бий болсон зүйл биш. Өөрийгөө толинд хараад сэтгэл хангалуунаар инээмсэглэдэг болохын тулд алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Хүн бүрт боломж бий. Муу дадал зуршлаа өөрчил, эрүүл мэндийг тань эерэгээр тэтгэх хоол хүнс хэрэглэ” хэмээн зөвлөжээ.