Вирус тaрхсaн өнөө үед сонгууль гэдэг утгaaрaa ирц бүрдэхгүй гэсэн шaлтгaaнaaр хүчингүй болж ч мэдэх бaйсaн БHCУ-ын пaрлaментийн сонгууль сaнaaнд оромгүй үр дүн aвчирлaa. Сонгогчдын идэвхи сүүлийн жилүүдэд бaйгaaгүйгээр нэмэгдэж, нийт хүн aмынх нь 66,2 хувь сaнaлaa өгчээ. Пaрлaментийн 300 суудлын 180-ыг эрх бaригч aрдчилсaн нaм aвсaн бaйнa. Иргэдийнх нь улс төрийн идэвхи ийнхүү сэргэсэн явдaлд яaх aргaгүй вирусын цaг үе нөлөөлсөн гэж үзэж болох юм.
Дэлхий нийтээрээ Covid-19-ийн эргүүлэгт хөл алдаж, улс орноороо түгшүүрт автаад байгаа үед аюулгүй байдлаа хангаж, ирээдүйгээ баталгаажуулж, итгэл найдвараа өөртөө үлдээх арга зам болгоныг хүний нийгэм өөрөө эрэлхийлдэг аж. Тиймээс ч сонгуульдаа идэвхтэй бөгөөд тууштай хандаж, элдэв маяг, эрээн талцлаа хойш тавиад, эрсдлийн ард гарахаар тэмүүлдэг аж. Ялангуяа түгшүүрт автсан энэ үед түргэхэн асуудлаа шийдээд урагшаа алхахыг эрмэлзэх нь зүй.
Тиймээс ч Солонгосын сонгогчдын идэвх илэрхий сэргэж, ямартай ч итгэлээ өвөртөлж амжлаа. Тэд өндөр бэлтгэлтэй, бүрэн сахилга баттай сонгуулиа зохион байгуулж чадлаа. БНСУ-ыг анхааран харж байсан, энэ онд сонгуулиа хийх хонины ээлж таарсан олон ч улс оронд үлгэр жишээ боллоо. Монголчууд бид ч бас парламентийн сонгуулиа тэднээс дутахгүй явуулж чадна! Хойргошиж ухарсан нь хоолгүй хоцорч, тэмүүлж зүтгэсэн нь тэмээ хөтөлдөг хорвоо гэж энэ дээ.
Эх сурвалж: P.Эмүжин