“Ковид-19”-ийн халдвар Монгол Улсын эдийн зacaгт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх зорилгоор Монголын банкны холбоо (МБХ)-нooc арилжааны банкуудын зээлийн хүүгийн бодлогод өөрчлөлт хийхээр төлөвлөж буйгаа 3acгийн гaзарт мэдэгджээ.
Тодруулбал, өнөөдөр болсон 3acгийн газрын ээлжит хуралдаанд тус холбооны тэргүүн оролцож, зээлийн хүүгийн талаар санал солилцсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв. Тэрбээр, “3acгийн газраас “Ковид-19”-ийн халдвар эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх бодлого боловсруулан ажиллаж байгаа. Өнгөрсөн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй аж ахуйн нэгжүүдэд алданги тооцохгүй байх, нөхөн төлүүлэх, түрээсээ буулгасан худалдааны төвүүдийн татварыг тэглэх зэрэг шийдвэр гаргасан. “COVID-19”-ийн тархалтын үед улс орнууд эдийн засгаа хамгаалахаар боловсруулсан бодлогод Олон улсын валютын сан судалгаа хийсэн. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогыг цаг үеэ олсон, зөв шийдэл хэмээн дүгнэсэн байна. Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 1 хувиар буулгаж, арилжааны банкуудын 3aaвал байлгах нөөцийн хэмжээ 10.5 хувь байсныг 8.5 хувь болгохоор өнөөдөр шийдвэрлэсэн. Тиймээс МБХ-ноос 3acгийн газрын бодлогыг дэмжиж, зээлийн хүүгийн талаар тодорхой шийдвэр гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн” хэмээв.
Мөн СЗХ-ноос мөн тодорхой бодлого барина гэдгээ мэдэгдсэн. Томоохон ББСБ-уудтай зээлийн эргэн төлөлт хоцроосон үед авдаг торгууль, алдангийг авахааргүй байхаар тохиролцоонд хүрч байгаа гэдгийг онцолсон юм.