Өчигдөр /2022.09.21/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийн дайчилгаа зарласны дараа эх орноосоо гарах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Нэн ялангуяа хөрш зэргэлдээ Казахстан, Гүрж, Турк, Армен, Азербайжан болон бусад визгүй улс руу хамгийн ойрын шууд нислэгийн бүх тасалбар зарагдсан байна. Тэгвэл ОХУ-ын хэвлэлээр Оросын иргэд Буриадаар дамжин Монгол руу гарах бөөгнөрөл үүссэн тухай мэдээлжээ. Тодруулбал, Хиагт дахь Орос-Монголын хил дээр автомашины цуваа эгнэн зогсож байгаа бөгөөд автомашин, галт тэрэг, онгоцоор визгүй зорчих боломжтой хамгийн ойр гадаад улс бол Монгол юм гэжээ.
Эх сурвалж эндээс уншина уу
Улан Үүд тэр чигээрээ Монголруу нүүж байна гэнээ pic.twitter.com/JOYpyFP1Nm
— Batdorj 🇲🇳🇺🇸🇪🇺🇺🇦 (@batdorj911) September 22, 2022
Путины хэсэгчилсэн цэрэг дайчил.гаанаас зугт.сан иргэд олноороо Хиагт олон улсын авто замын боомт дээр цугларч байгаа талаар “Fakty” хуудас мэдээллээ. Хиагтын мэдээ мэдээлдэг телеграм суваг хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа талаар мэдээлэв. Түүнчлэн Москва дахь оросууд Ташкент, Баку, Бишкек, Астана, Минск руу шууд тасалбар худалдаж авах нь эрс ихэсчээ. Путины мэдэгдэл гарсан даруйд оросууд шууд хариу үзүүлж эхэлсэн нь энэ юм. “Google” платформ дээр хүртэл Оросоос хэрхэн гарах вэ, гадаад паспортгүй хэрхэн Оросоос гарах вэ, дайчилгаанаас хэрхэн зайлсхийх вэ гэсэн хайлтууд гарч ирж эхэлжээ. Цэрэг татлагын арга хэмжээ цоо шинээр яригдаж буй зүйл биш юм.
Украинчууд Оросын мэдэлд байсан 6000 км/кв газар нутгийг хяналтдаа авсны дараа нэмэлт цэргийн тухай асуудал хөндөгдөж эхэлсэн. Үндсэндээ д.ай.н эхэлснээс хойш ажил хайгчдын цахим хуудсанд хүртэл эрчүүдийг байлдаанд татан оролцуулах зорилготой бэлэн мөнгө амласан зар сурталчилгаа гарч эхэлжээ. Мөн орос хоригдлуудыг Вагнерын бүлэглэлд элсүүлж Украинд тулалдуулах гэж буй тухай Оросын бизнесмэн Евгений Пригожины бичлэг саяхан цахим сүлжээнд тарсан. Дайчлагдах цэргүүдийн эрх зүйн байдлыг 10 заалтад тусгаж өгсөн. Гэвч энэ дундаас долдугаар заалт нь юу болох нь тодорхойгүй байсан. Кремлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр энэ нь захиргааны зориулалтаар л ашиглахад зориулсан заалт гэжээ. Мөн энэ заалтыг цэргийн албан хаагчдын тоотой холбоотой гэж хэлсэн нь Кремль зөвхөн 300 мянган цэрэг татна гэсэн нь үнэн үү гэсэн эргэлзээг төрүүлээд байна.