УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлыг танилцуулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: “Гишүүд дөрвөн тэрбумыг төсөвтэй авдаг гэж хүмүүс буруу ойлгодог. Хэзээ ч тийм зүйл байгаагүй. Тэр бол аймаг, дүүрэгт хийх хөрөнгө оруулж буй эрхтэй холбоотой асуудал. Гишүүд хууль санаачлахдаа 20 сая төгрөг авдаг гэдэг нь ташаа мэдээлэл. Өмнө нь ч тийм байгаагүй.
Гишүүд утасны төлбөрөө төлүүлдэггүй. Бензиний төлбөр сарын хугацаанд жоохоон 500 л мянган төгрөг байдаг. Гишүүд нэг зөвлөхтэй, нэг туслахтай, орон нутагтаа ажиллах хоёр бие төлөөлөгчтэй байдаг. Ер нь УИХ-ын нийт зардал 50 тэрбум төгрөг байдаг. Тэрнээс нэг их хэмнээд байх юм бага” гэв.
Яг үнэндээ 500 мянга л гээд голсон байдалтай тайлбарлах нь ард иргэдийн дургүйг хүргэж байна. Эрхэм гишүүний энэхүү голсон 500 мянган төгрөг бодит байдалдаа зарим иргэдийн бүтэн сар гүрийтлээ ажиллаж авдаг бас тэрнээсээ нийгмийн даатгалийн шимтгэлээ төлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм.