УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ бусад төрийн түшээд үлгэр дуурайлал авмаар “Минимал хэрэглээ” -г уриалсан байна.
Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудснаа “Минимал_хэрэглээ Миний хувьд УИХ-ын БХорооны даргын албаны машин унадаггүй улсад машин, жолооч хоёрыг хэмнэж хувийн унаагаар өөрөө бариад алба, амины ажлаа амжуулдаг.
Төрийн албаныханыг хот дотор өндөр үнэтэй том жип( 4.0- с 5.7 хөдөлгүүртэй) машинаас татгалзаж төсвийн мөнгө хэмнэхийг уриалж өөрөө хувийн том оврын машинаасаа буугаад арваад жил боллоо. Энэхүү уриалгыг дарга нараас түрүүн ард иргэд талархан дэмжиж зөв зохист хэрэглээнд ( Минимал хэрэглээ) шилжиж байна.
Баялаг бүтээгч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хэрэглээ өөр байх нь зайлшгүй харин татвар төлөгчдийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа төрийн албаныхан илүү хэмнэлттэй, ил тод, хяналтанд үйл ажиллагаагаа явуулах үүний зэрэгцээ нийгэмд үргэлж зөвийн үлгэртэй байх ёстой.”хэмээжээ.
Түүний энэхүү санаачлага дахь иргэдийн сэтгэгдлүүдээс дурдвал” Б.Бат-Эрдэнэ гишүүн бол харин энэхүү санаачилгийг аль эрт хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан. Илүү хөрсөндөө буусан амьдралтай санал санаачилга ажил хэрэг ярьж суудаг ганц гишүүн гэж боддог. Тухайн үедээ шоолуулдаг ч цаг хугацаа өнгөрөхөд түүний зөв байсан нь батлагдах юм даа.
Та шатахууны 500.000 сар бүр авахгүй байх уриалга гаргаад бусад гишүүдэд хэмнэлт гэдгийг үлгэрлэж үзүүлвэл. Жилийн 456сая хэмнэж цэцэрлэг барчихна даа. Хэдэн хүүхдэд хүмүүжил хэдэн эцэг эхэд ажиллаа хийх боломж олдоно шүү” гэх дэмжсэн, уриалга санаачлага гаргасан сэтгэгдэлүүд их байгаа юм.