Сошиал ертөнцөөр сүүлийн үед Азийн топ модель, жүжигчин О.Мөнхдалайг дуучин Х.Хишигдалайтай хайрын романс үүсгэж, хамтдаа амьдрах болсон тухай шивнэлдэх болжээ.
Харин хэдэн жилийн өмнөөс Дуучин маань гэр бүл үймүүлж, Хувьсал продакшны залуу жүжигчин Мөнхдалайг 3 хүүхэдтэй эхнэрээс нь салгаж хамт амьдрах болсон. Жүжигчин Мөнхдалай нь 2 хүү 1 охинтой бөгөөд салсан эхнэрээсээ бүрэн харилцаагаа тасалж, 3 хүүхэд нь өнчирсөн. Хосууд хэл амны бай болохоос айж харилцаагаа ихэд нууцалдаг ч тэдний харилцаа олонд ил болсон юм.
Жүжигчин О.Мөнхдалайн хуучин эхнэр нь нэвтрүүлэгч Ч.Ундралын гарын шавь Ё.Зулгэрэл гэдэг сайхан бүсгүй байсан. Түүнийг Мээдээгийн “Me Amore” клипэнд тоглосон гэвэл хүмүүс сайн таньдаг.
Харин өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн байсан жүжигчин О.Мөнхдалай маань хүүхдүүдээ анхаарах нь битгий хэл, хэрэглээний мөнгө өгөхөөс татгалздаг гэнэ лээ.
Жүжигчин О.Мөнхдалай дуучин Х.Хишигдалай нар тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа талаар цахим сайтууд мэдээллэж эхлэсэн. Тэгвэл дээрх мэдээлэл худал болохыг дуучин бүсгүй батлан харуулж өөрийнхөө бэлхүүсийг олон нийтэд харууллаа. Харин жүжигчин О.Мөнхдалайтай янаг амрагийн холбоотой гэх мэдээлэлд хариу тайлбар өгч үгүйсгээгүй юм.