Залуучууд жагсаж, шударга ёсыг тогтоохыг хүсэж, шаардаж эхэлмэгц зарим гишүүд ШУДАРГЫН дүрд гэнэт ТОГЛООД эхэллээ. Энэ дүрийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин эхлүүлэв. Тэрбээр “гэнэт” гишүүний бүрэн эрхээсээ татгалзъя, шалгуулъя гэж ПОПОРЛОО. Сайндаа ч биш Хөгжлийн банкны зээлд холбогдож, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх асуудлаар АТГ-т шалгагдах нөхцөл үүсэж, намаас нь ч шалгуулах, хариуцлага тооцох асуудлыг хөндөөд эхэлсэн. Тэгвэл нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ ерөнхий прокурор гаргах гэж байгаа сургаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин их хурлын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаа мэдэгдлээ.
Прокурорын оруулж ирэх нэрсэд түүний нэр бий. Харин тэрбээр прокуророос нэр оруулж, их хурал хэлэлцэхээс урьтаж өөрөө түрүүлж алхам хийсэн нь энэ аж. Нэн ёсондоо НЭР ЦЭВЭР үлдэх гэж оролджээ.
Тэрбээр оноо авах гэж ийм мэдэгдэл гаргасан боловч цагаа олоогүй, мэдрэмжгүй алхам нь түүнийг улам ХАРЛУУЛЛАА.