Өнөөдөр Х.Баттулгыг “батламжлах” хурлын үеэр З.Энхболд АН-ын хүчингүй болсон тамгыг тайлбарлаж “Миний 2000 онд АН-ын генсек байхдаа хийлгэсэн тамга мөн байна” гэж мэдэгдсэн юм.
Харин энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа “З.Энхболд гэж Төрийн ордны тайган байсан урвагч тамга хийлгэнэ ч гэж юу байхав?!! Монгол төрийн тамгыг Зика хийлгэдэг байсан юм байлгүй дээ?! АН-ыг самарсан ардчиллын ар нуруунд хутга шаасан Жонхуу Зика гэж 2-новштой Монголын түүх хариуцлага тооцох цаг ирнэ дээ тун удахгүй” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Paparazzi.mn