Шилэн Цогоо нэрээрээ алдаршсан иргэн Б.Цогтгэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг амьдралд хэрэгжүүлэн олон тооны өргөдөл гомдол гарган тууштай тэмцсэн билээ.
Түүний тэмцлийн үр дүнд Эрдэнэт Үйлдвэр, Монгол Банк зэрэг байгууллагууд Шилэн дансаа хөтөлдөг болж энэ хуулийн хэрэгжилтэд хойрго ханддаг байсан дарга нар түргэн авч ард түмний төсвийн хөрөнгөд үрэлгэн хандаж байгаа олон байгууллага, дарга нарыг нийтэд ил зарлан нэлээн олон тэрбум төгрөгийн хэмнэлтийг улсын төсөвт хийгээд байгаа юм.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд, МАН-ын бүлгийн зөвлөх гээд олон албан тушаал хашиж явсан Б.Цогтгэрэл УИХ-ын дарга Г.Занданшатарт зөвлөхөөр болж, дэд сайдын ажлаа өгснөөсөө хойш намынхныхаа шилэн дансыг ухаж, удирдлагуудынхаа дургүйг хүргэж байгаад хэсэгтээ чимээгүй болсон гэдэг. Тэгвэл тэрээр бензиний үний өсөлтийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж ард иргэдийг цочроогоод авлаа.
Тэрээр: Миний тооцоогоор 4-р сард 1л АИ92 автобензин 700₮ орчмоор нэмэгдэх бодолт хийж байна.
Сингапурын биржийн ханш, Монгол Улсын зах зээл дэх $ ханш, тээврийн зардал, онцгой болон бусад татвар нэмэгдэнэ. Компаниудын ашгийг 0₮ бодоход ийм байна.
Тэрээр сошиал хуудаснаа ингэж бичжээ