Г.Батбаярыг хүнийх нь хувьд өмөөрөөд хэдэн үг хэлчихье. Яг үнэндээ шүүх, прокурор, цагдаа нар үгсэн хуйвалдаж хүний эрхээр тоглож байсан бузар цаг үеийг сөрсөн цөөхөн хуульчдын нэг юм шүү. Хүнд алдаа оноо байна. Гэвч энэ залуу ямар нэгэн бодитой эрх мэдэлтэй байгаагүй.
Ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй. Өмгөөлсөн хүнээ хамгаалах гэж жинхэнэ сэтгэлээсээ шатаж явдаг тийм л залуу гэж дүгнэдэг. Тэр охины тухайд мэдээж алдаа гаргасан. Гэхдээ нурдаггүй эрэг, алддаггүй хүн гэж байхгүй.
Бид нам эвсэл өөр ч бидний хэрэглэдэг хууль нэг юм. Хууль зүйн салбарт үгээ хэлж, хуйвалдсан хуульчдын өмнөөс сөрнө гэдэг энэ байтугай саадыг даван туулахыг шаарддаг билээ. Алдаагаа багасгаад урагшлаад бай анд минь!!!