МУГТ Э.Цэндбаатар өөрийн сошиал хуудсаараа дамжуулж мэдэгдэл хийлээ.
Тэрээр: 2022 оны 2 сарын 22-нд Баярхүү маань Орос тамирчинтай тоглоно. Би Азербажайны 33 ялсан, 15 нокаут хийсэн туршлагатай тамирчинтай тоглоно.
22-ны орой 10 цагаас фейсбүүк лайваар шууд дамжуулна. Би албан ёснйхоо tsendbaatar athlete пейж дээр прайвет групп нээсэн байгаа. 2200 төгрөг төлж тэр группруу орно. Би хамгийн хямдхан зардлаар, намайг дэмждэг, бокс сонирхдог хүмүүстээ хүргэх үүднээс группээр шууд цацахаар болсон.
Яагаад гэвэл хүн болгонд iptv байхгүй, аа харин гар утсаараа үзэх боломж бол байгаа. Бид 2, 6 болон 8 раунд тоглоно.
Урьдны тулаанууд дээр би гоё боксын тоглолт үзүүлсэн, энэ удаад нокаут яаж хийдгээ үзүүлнэ. Үнэхээр намайг дэмждэг, бокс сонирхогчидод 2200 төгрөг их биш гэж бодож байна. Олон улсын тоглолтын бичлэгийг өндөр үнэтэй худалдан авдаг юм байна лээ.
Манай баг хамт олон энэ тоглолтыг та бүхэнд шууд дамжуулахын тулд их мөнгө төлж байгаа учир энэ зардлаа нөхөх үүднээс багахан төлбөртэй лайв хийхээр болсон юм. Та бүхэн хэдхэн лайк шейрийн төлөө битгий энд тэнд давхар лайв хийж цацаарай.
Миний тоглолтыг үнэгүй түгээх нь намайг дэмжиж байгаа гэсэн үг биш гэдгийг ойлгоорой. Үнэхээр спортод хайртай гоё тулаан үзье гэсэн хүмүүс энэ группд нэгдсэндээ харамсахгүй. Гоё тоглолтыг үзүүлэхийн төлөө бид 2 хичээнэ. Та бүхэн Монгол тамичрдаа дэмжээрэй