Нэгэн үе “Хайрын нулимс”, “Хайрлах хүсэл”, “Чамтай хамт”, “Баяртай, миний хайр” зэрэг дуугаараа үеийнхээ залуусыг нэг хэсэгтээ хуйлруулж, од болж байсан “Флаш” хамтлагийнхан сүүлийн үед сураг чимээ тасраад байсан билээ. Хамгийн сүүлд 2014 онд тэд нэгдэж бусад уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийж байсан удаатай.
Үе үе гэнэт гарч ирэх болсон залуус урлагийн тайз болон, үзэгчдэдээ мартагдахын хүсэхгүй байгаа бололтой.
Энэ удаад “Flash” хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо хийх аж. Тэд энэхүү тоглолтоо “Хайрлах хүсэл” хэмээн нэрийдэж мини концерт хийхээр төлөвлөжээ.
Энэ сарын 13-нд “OMNI Club”-д болох тус тоглолтод “Татар”, “Мөнхийн реп” хамтлаг, дуучин “Roockie” нарын зэрэг уран бүтээлч уригдах аж. Харин тэднийг тэсрэлт хийхийг хүлээх л үлдлээ.
Тоглолтын тасалбарыг ЭНД дарж захиална уу. Тасалбарыг үүднээс авбал 40.000 төгрөг бөгөөд урьдчилж захиалбал 30.000 төгрөгөөр авах боломжтой.
Эх сурвалж: Barimt.com