Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэрэгжиж эхлээд багагүй хугацааг ардаа орхижээ. Үе үеийн нийслэлийн Засаг дарга нарын шүүрч аваад шууд хэрэгжүүлчихэж чаддагүй байсан энэ ажлыг Д.Сумъяабазар зоримог шийдвэр гарган цогцоор нь эхлүүлээд байна. Уг ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо санал чухал юм.
Хэрэв иргэд дахин төлөвлөлтийг явуулахад өөрсдийн саналаа өгөхгүй бол уг ажил дахин 10 жилээр хойшлох нөхцөл бүрдэж мэдэхээр байна. Ийм нөхцөл бий болбол иргэдийн газар, үл хөдлөхийн үнэ цэн тэр хэрээрээ буурч, ирээдүйд хүртэх өгөөжөө бүрэн алдах эрсдэлтэй. Нөгөө талаар одоогийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд, МАН-ын нэгдмэл үйл ажиллагаатай үед энэ ажлыг эхлүүлж чадвал богино хугацаанд бүтээн байгуулалтыг хийх боломжтойг судлаачид хэлж байна. Тиймээс энэхүү түүхэн боломжийг ашиглаж, өөрийн хашаа, амины орон сууцаа орон сууц болгохыг үл хөдлөхийн мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.
Энэ жил нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим ГХДТ-2013/1/ багцын 11,5 га, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ханын материал” орчим ГХДТ-2013/2/ багцын “Б2”, “В”, “Г1” нийт 53,6 га, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “А” хэсэгчилсэн талбай нийт 45.9 га, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “Б” хэсэгчилсэн талбай нийт 46.1 га, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “В” хэсэгчилсэн талбай нийт 40.9 га, Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “Г” хэсэгчилсэн талбай нийт 54.5 га, Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “Д” хэсэгчилсэн талбай нийт 34 га ГХДТ-2020-1, Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Ё” хэсэгчилсэн талбай нийт 18.7 га ГХ_БЗД-06 зэрэг талбайд дахин төлөвлөлтийг эхлүүлээд байна.