Цэрмаа мэнгэтэй эр хүнд ховорхон заяах зөөлөн ялдам төрхтэй ч цаагуураа жинхэнэ Дүлзэн араншинтай нөхөр бол Э.Мөнх-Очир. МҮОХ-ны өмнөх ерөнхийлөгч Н.Түвшинбаяр хэдий нударганы хэрэгтэй хэцүүхэн байгаа ч гэсэн Олимпт данстай медальтай тамирчин учраас МҮОХ-г толгойлоход нүүрний арьс тэнэгэр байлаа.
Хаашаа юм, аварга зодоон цохионы хэрэгтэй гэхлээр л Э.Мөнх-Очир шиг төрийн нэр зүүчихээд ойворгоноо барьж дийлдэггүй сагсуу бацаан ч бас энэ байгууллагат даргалах уу? УИХ, НИТХ, Баянзүрх дүүрэг, Турк улсад Ерөнхий консул гэхчлэн энэ төрд Энэбиш агсны хүүд хийгээгүй ажил үлдсэн билүү?
Э.Мөнх-Очир Монголын төрд тод од байсан эцгийнхээ алдар сууг даруй 50 нас гартлаа зарж идээд идээд энэ улсад ширхэг хадаас, сэтэрхий зүүний нэмэр байсангүй. Ичдэггүй улаан даавуу чинь аавынхаа нэрээр МАН-д тугаа намируулж гарч ирчихээд Женкогийн зөвлөхийг хийж сууснаар л ямар увайгүй эрх мэдлийн шуналтан болох нь илэрхий харагдаж байгаа юм.
2004 онд хүний шүд цөм цохиж гангстерын замналаа эхлүүлсэн Э.Мөнх-Очир үргэлжлүүлээд зодоон цохионы түүхээр төрд хийсэн ажлаасаа илүү олонд танигдсан хүн. Очиж, очиж түүнийг Турк улсад консул байхад хар тамхины хэрэг гарч л байдаг. Ерөөс төрийн ажил гангстеруудад зохидоггүй юм биш үү? Эсвэл энэ хүний мөн чанар нь гангстер байх заяагдмал хэв шинжтэй юм болов уу?
Тийм бол хоббигоо хөөж нохой зодооны клуб ажиллуул л даа. Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр яаж ч нууж дарсан гангстер юм байж ийш тийшээ сарвалзахаа л больчих. Энэ мэт эцгийнхээ нэрийг худалдаж иддэг хийсэн бүтээсэн зүйлгүй хөгшин бацаануудаар монголын төр л дутаж гэж. МҮОХ ямар үйлтэй байгууллага вэ… Даргын бурхан тэнгэр нь хаачсан юм бол.
З.Пунцаг
Эх сурвалж: Factnews.mn