МУСТА Э.Чулуунчимэг энэ цагийн дуучдын өнгө, үнэлэмжийг тодорхойлж яваа хөдөлмөрч бүсгүй. Э.Чулуунчимэг хүн хийж чадаад байхад би чадна гэж дөрөв таван настай байхдаа өөртөө хэлж, бүх юмыг хийхийг оролддог байсан гэдэг. Багадаа нарийн боовонд дуртай, бүгдийг нь амталж үзээд, хийх гэж оролддог. Тиймээс одоо гараар нь дүүрэн шарах шүүгээнд хайрч түлэгдсэн сорви байдаг гэнэ. Тэрчлэн дуучин Б.Болдтой хамт амьдарч байхдаа бүр илүү ажил сурч, ажилсаг болсон байна. Одоо өмсөх дээл хувцсаа өөрөө оёдог уран гартай гэдгийг фенүүд нь мэднэ.
МУСТА Э.Чулуунчимэг стресстэхээрээ мөнгө төгрөг үрж дэлгүүрээр явдаггүй. Харин ганцаараа бодож тунгааж, их ганцаардвал литр литрээр нь сүү аваад хотоос гарч, сүү өргөж өөрийгөө тайвшруулдаг гэнэ. Тэрээр өглөө болгон гэрээс гарахдаа сүү өргөдөг зуршилтай. Э.Чулуунчимэг орой заримдаа шөнө 11-12 цаг өнгөрчихсөн байсан ч хотоос гараад очиж сүү өргөдөг газартай. Тэндээ очоод сүүгээ өргөөд, дотроо байгаа бүх юмаа хэн нэгэнтэй ярилцаж байгаа юм шиг ярьж дотроо онгойлгон тайвширдаг гэнэ.
Ингэж их өргөсөн сүүн цацлын хариу болж, Улсын начин Д.Цэрэнтогтохтой хамт амьдрах болсон байж ч магадгүй. Баянхонгор аймгийн харъяат Д.Цэрэнтогтох бөхчууд дотроо царайлагт тооцогдоно. Өмнө нь гэрлэж байгаагүй, айлын ганц хүү. Хүмүүс Д.Цэрэнтогтохыг Э.Чулуунчимэгийн охин Аялгуутай төстэй гэлцдэг.
Мөн МУСТА Э.Чулуунчимэг 40 хүрэхдээ хувийн амьдралын хувьд тогтсон амьдралтай, гурван хүүхэдтэй болчихсон байна гэж мөрөөддөг хэмээн ярилцлага өгсөн. Сүү өргөхөөр бурхан хүслийг нь сонсож, биелүүлээд байх шиг санагддаг гэсэн болохоор энэ мөрөөдөл нь ч мөн биелэх биз ээ.
ЭЕШ үеэр халдвар авсан, тусгаарлалтад байгаа сурагчдыг
есдүгээр сарын 2-5-ны хооронд шалгалтад хамруулна
ЭЕШ-ыг ирэх наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Харин тус өдрүүдэд халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдыг хэрхэх талаар БШУЯ-наас мэдээлэл өглөө. Тодруулбал, “Элсэлтийн Ерөнхий Шалгалтад оролцох шалгуулагчдын 38200 нь вакцины хоёр тунд хамрагдаад байна. Мөн шалгалтын үеэр ажиллах 9 мянга гаруй багш дархлаажуулалтад бүрэн хамрагдсан. Дархлаажуулалт эрчимтэй хийгдсэн учир 17-оос дээш насны иргэдийн дунд халдварын тохиолдол багасаж байна.
Хэдийгээр халдварын тоо буурч байгаа статистик мэдээлэл байгаа боловч вирусийн дельта хувилбар бүртгэгдсэн учир шалгалт хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна. Элсэлтийн Ерөнхий шалгалтыг дахиж хойшлуулахгүй байх чиглэл барьж байна. Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох шалгалтын үеэр халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд дахин ЭЕШ-д хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ эмчийн магадлагааг үндэслэнэ. ЭЕШ хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтарсан зохицуулалт хийж 1 дүгээр курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан зохион байгуулахаар ажиллаж байна.
Цаашид Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг жилд 2 удаа авдаг болно” гэлээ.