“Back bar” цэнгээний газар энэ сарын 8-нд буюу сонгуулийн өмнөх олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулжээ. Тодруулбал, Цар тахлын хуулийг зөрчиж, Warm up буюу коктэйль хийх түүний соёлын талаар арга хэмжээ зохион байгуулсан байна. Энэ талаар тус газрын зохион байгуулах ажилтантай холбогдож тодруулахад “Бид коктэйль хийх арга хийгээд түүний соёлыг залууст сурталчилах зорилгоор арга хэмжээ зохион байгуулсан.
Энэ арга хэмжээнд 200 гаруй хүн урилгаар ирж оролцсон. Бид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүсийг арга хэмжээндээ оролцуулсан” гэх тайлбарыг өглөө. Коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотой олон нийтийг хамарсан арга хэмжээ, цэнгээний газар үзвэр үйлчилгээ, пс тоглоомын газрын үйл ажиллагааг бүрэн хязгаарлаад байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт/2021.06.09/ болж өнгөрсөн. Сонгуулийн санал хураалт, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан зургаадугаар сарын 8-10 өдрийг хүртэл гурван хоног согтyyр.уулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон хуулийн заалттай байсан. Мөн эдгээр өдрүүдэд урлаг, соёл, спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох зохицуулалттай байдаг.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг дараах байдлаар заажээ. Гэвч энэ байгууллагад хууль үйлчилдэггүйн харамсалтай. Энэ үйл ажиллагаанд хичнээн хүн ирж одоогоор хэр их хүн халдвар тарааж явааг таашгүй. Мөн бидний хэлж заншсанаар урлаг соёлын одонцорууд их харагдаж байна. Эдгээр хүмүүст Цар тахал санаатайгаар тараасан хэмээж хуулийн хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.