Төрийн ордоны тамхины цэгээс мэдээлэгч Б.Сүнээ, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хоёрын дотно зураг олон нийтийн сүлжээнд тарсан. Дотно харилцаагүй гэж хэн хэн нь үгүйсгэсэн ч, тэр хоёр нийлээд Ц.Анандбазарыг “агнасан” гэлцдэг. Нэг үе хуулийн дээгүүр толгой бардам явдаг байсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намаасаа түдгэлзэж, хэд хэдэн газрын зөвшөөрлөө цуцлуулж, харц доогуур явах боллоо. Монголын толгой баян, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын энэ асуудал балетчин Сүнээгийн үлээсэн шүгэлээс эхлэлтэй.
Сүнээ балетын сургалтын төвөө зарж, нам гүм амьдрах болсноо зарласан. Гэвч олны анхааралд байх дуртай Сүнээ хэр удаан “окоп”-онд байж чадах бол… Сонгуулийн үеэр Б.Сүндэрьяатай дотно зургаа гэрэл цохиулсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазартай хамт Булган аймгаас сонгогдсон. “Сахал” гэгддэг Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүнээс Зам тээврийн сайд хүртэл дэвшин ажиллаж үзсэн улстөрч. Тэрээр Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд суралцаж байхдаа Хойд Солонгосын Пак овогт бүсгүйтэй хайрын романс үүсгэж, охинтой болсон гэлцдэг.Одоо түүний ууган охин үр болох Пак Инна АНУ-д амьдарч байгаа гэх.
Харин хоёр дахь амьдралаа хамт зохиосон гэргий нь музейн захирал. Ж.Бат-Эрдэнэ гишүүний эхнэр Д.Отгонсүрэн урьд нь Улсын ардын дуу бүжгийн чуулгад бүжигчин байсан гэдэг. Царайны сайхан, уран хөдөлгөөн, гоолиг биеэрээ эрчүүдийн нүд унагаж, сэвэлзэж явсаар Ж.Бат-Эрдэнийн хоёр дахь эхнэр болсноор намба суусан аж. Эрх танхи эхнэр нь нөхрийнхөө татаасаар “Чойжин ламын сүм” музейн захирал болсноор бүр томоожсон гэдэг.