Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр нэр дэвшигчдийг бүртгэж авах үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, АН-ын генсек Ч.Өнөрбаяр нарын хооронд маргаан дэгдсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Өнөрбаяр аа, чамайг Монголын ард түмэн дvvжилнэ дээ” гэж ихээн бухимдсан.
Тэгвэл түүний хэлсэн үгний хариуд Ч.Өнөрбаяр өөрийн фэйсбүүк хуудснаа “Монголын ардчиллын төлөө Н.Алтанхуягийн тусгайлан бэлдсэн шонд дvvжлvvлэхэд бэлэн. Хүний эрх, эрх чөлөөний эсрэг хандлагатай улс төрч ардчиллыг өмгөөлж, хамгаалах уу? Надад бол айх зүйл алга” гэж бичжээ.
Б.Дугараг