Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, хуульзүйн сайд Ц.Нямдорж нарын тушаалаар тагнуулч Батын Хурц Франц улсад цагаачилж байсан Дамирангийн Энхбат гэдэг залууг хулгайлсан. Түүнийг УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг Ч.Энхтайван, М.Энхсайхан нарын захиалгаар хөнөөсөн гэх “зохиолоор” хулгайлан авчирсан. Олон улсын дургуйцал, хууль дүрмийг үл тоомсорлон гурван улсын хил дамжуулан тагнуулчийн ур чадвараар Д.Энхбатыг хулгайлсан гэдэг. Хүний эрхийг дээдлэдэг зарим улс оронд Б.Хурцын хүн хулгайлсан явдлыг өөрсдийн хариуцлагагүй, хил хязгаарын сул байдал хэмээн дүгнэлт хийсэн байдаг.
Гэсэн хэдий ч Б.Хурцыг Европын орноор явахад нь баривчилж Германы шоронд сар суулгаж Ц.Элбэгдорж Ангела Меркельтэй тохиролцон суллуулсан түүхтэй. Харин хулгайлан авчирсан Д.Энхбатыг Улаанбаатар хотын хаа нэгэнтээ үл мэдэгдэх газар аваачин эpvv шvvлт тулгасан байдаг. Дараа нь шоронд хорин С.Зоригийг “Цагаан шонхор” холдингийн Ерөнхийлөгч Ч.Энхтайваны захиалгаар хөнөөсөн. Ч.Энхтайванд Ерөнхий сайд асан М.Энхсайхан тушаал өгсөн хэмээн тулгасан гэдэг. Д.Энхбатын өмгөөлөгч, хурандаа Д.Санжаасүрэн “Б.Хурц тушаал гүйцэтгэсэн албан хаагч. Түүнд Н.Энхбаяр, Ц.Нямдорж нар Дамирангийн Энхбатыг Францаас хулгайлах тушаал аман хэлбэрээр өгсөн байх магадлалтай” гэж ярилцлага өгсөн. Энэ ярилцлагын дараа хурандаа Д.Санжаасүрэн “Улсын нууц задруулсан” хэргээр шоронд суусан байдаг юм.
Францаас хулгайлагдан ирсэн Д.Энхбат удаан хугацаанд шоронд хоригдсоны учир уушигны өвчин нь сэдэрч суллагдсан хэдий ч удалгүй нас барсан билээ. Талийгаачийн хүүхдүүд энэ талаар байнга гомдол нэхдэг бөгөөд Хуульзүйн сайд Ц.Нямдорж нэг удаа тайлбар хийж байсангүй ээ.
С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх нэрээр 2000 гаруй иргэн шалгагдсан ч нэг ч цагаадсангүй. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх явцад хэрхэн алдаа гарсан, гэмгүй иргэдээ хэлмэгдүүлсэн талаараа ярих болжээ. Тухайлбал Францаас хулгайлж ирсэн Дамирангийн Энхбатын нэр төрийг цагаатгах, сэргээн шалгах болоогүй юу. Иргэдийг эpvvдэн шvvж байхад байсан Хуульзүйн сайд Ц.Нямдоржтой хариуцлага ярих болоогүй гэж үү.